BLACKPINK хамтлагийн Lisa "Moonlit Floor" концепт зургаа дэлгэлээ


Т.Онон | YOLO.MN
2024-10-03

BLACKPINK хамтлагийн Lisa "Moonlit Floor" синглийнхээ анхны концепт зургаа нийтэлжээ.

Тизер зураг чимэглэлүүд нь мөрөөдөмтгий, унтлагын өрөөний өнгө аястай. 'Moonlit Floor' нь Lisa-гийн удахгүй гарах сингл бөгөөд мөн мөдхөн нийтийн хүртээл болох гэж буй бие даасан цомог дахь гурав дахь дуу нь юм.

Энэ нь дурлалд автсан байдлын сэдэвтэй бөгөөд бүжгийн поп-трек хэмээн ойлгогдож байгаа. Түүнчлэн, давталтын ая нь “Sixpence None the Richer” хамтлагийн хит дуу гэгдэх "Kiss Me"-тэй нэлээдгүй төстэй болжээ.

 Lisa-гийн 'Moonlit Floor' цомог өнөөдөр нээлтээ хийнэ.

#BLACKPINK #Lisa #Moonlit Floor