OpenAI 2024 оны шинэчлэгдсэн дуут туслах загвараа танилцууллаа


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2024-10-03

Даваа гарагт OpenAI жил бүр зохион байгуулдаг DevDay арга хэмжээгээ Сан Франциско хотод зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн дунд шинэ загваруудаа танилцуулдаг томоохон арга хэмжээ юм.

Тус үйл ажиллагаагаар OpenAI дөрвөн том API шинэчлэлтийг танилцууллаа. Гүйцэтгэх захирал Сэм Алтман тавьсан илтгэлдээ DevDay арга хэмжээ энэ жил үүнээс гадна гурван удаа зохион байгуулагдана хэмээн тодотгов. Шинэ загвар цацагдаагүй байгаа ч одоогоор хамгийн дэвшилтэт сүүлийн үеийн API функц бол Realtime API юм. Энэ функц нь зургаан дуу хоолойг ашиглан харилцан яриаг дэмждэг бөгөөд хөгжүүлэгчдэд дэвшилтэт харилцан ярианы функцуудыг бүтээх боломжийг хялбарчилж өгдөг.

Одоогийн байдлаар хамгийн сүүлийн загвар болох Realtime API нь яриа таних, текст боловсруулах, текстийг яриа болгон хувиргах зэрэг олон загварыг ашигладаг. Харин удахгүй гаргаж ирэх гэж буй шинэ загвар нь эдгээр олон тусдаа явагддаг үйл явцыг нэгтгэж нэг API дуудлагатай болгож байгаа юм байна. GPT-4о-г тусгай зураг, текстийг бүрэн таних, харилцан яриаг хүмүүст өргөнөөр ашиглах боломжийг шинээр хөгжүүлсэн гэнэ.

Зарим функцууд илүү нарийн болсон бөгөөд тээврийн хэрэгслийн мэдээллийг илүү нарийвчлалтай илрүүлэх, эмнэлгийн шинжилгээний зургийг сайжруулах боломжийг нээж өгч байгаа юм.

Мөн Алтман өнгөрсөн жилийн DevDay арга хэмжээнээс хойш OpenAI-ийн одоогийн загвар хүртэл олон өөрчлөлт дэвшил гарсанг дурдав. Жишээ нь:

  • Системийн хэмжээнд  токены хэмжээ 50 дахин өссөн.
  • GPT-4-ээс 4о загвар хүртэл өртөг 98% буурсан.
  • Мэдээлэл хайж нэгтгэх хурд 2,5 дахин хөгжсөн.

Өнгөрсөн жилээс ялгаатай нь арга хэмжээ шууд дамжуулагдаагүй хэдий ч шинэ загварын талаар албан ёсны мэдээлэл хэвлэлийнхэнд өгчээ. Удахгүй OpenAI шинэ загвараа танилцуулах контент гаргах төлөвлөгөөтэй байгаа юм.

Эх сурвалж: TechCrunch

#OpenAI 2024