Эерэг хандлага- Эрүүл оюутан уриатай Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян эхэллээ. Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 64 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, нийт 145,245 оюутан, залуус суралцаж байна.
Дэлхийн улс орнуудын залуусын хөгжлийн төвшинг тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, улс төрийн оролцоо буюу хариуцлагатай манлайлал гэсэн 5 үзүүлэлтээр тооцон гаргадаг билээ.
Эдгээрээс Монгол залуусын хувьд үзлэг, шинжилгээнд хамрагдах нөхцөл бололцоо тааруу байдгаас эрүүл мэндийн асуудал үүсэж, цаашлаад өвчин архагших, халдварт өвчин тараах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна өрсөлдөх чадвар, амжилтад ихээхэн нөлөөлж байна.
Иймээс оюутан залууст амьдралын эрүүл хэв маягийг бий болгож, эрүүл зан төлөвийг суулгах нь чухал билээ.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх