BTS хамтлагийн Suga согтуу үедээ цахилгаан скутер жолоодсон хэргээр 15 сая вон ($11,500) -оор торгуулсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.
Жинхэнэ нэр нь Мин Юн Ги болох дуучин залууг өнгөрсөн наймдугаар сард Сөүл дэх гэрийнх нь ойролцоо скутерээс унаж босож байсныг цагдаа нар олж хараад, согтуу байсныг нь илрүүлсний дараа яллагдагчаар татсан юм.
Өнгөрсөн Баасан гаригт Сөүл хотын дүүргийн шүүхээс торгууль ногдуулжээ.
Suga уучлалт гуйж, "Сөүл дэх гэр лүүгээ ойрхон зай гэж бодоод явсан" мөн "согтуугаар цахилгаан скутер ашиглаж болохгүй гэдгээ мартсан" хэмээн мэдэгджээ.
Мөн “Хэдийгээр хэн ч хохироогүй, эд хөрөнгө эвдэрч гэмтээгүй ч энэ нь ямар ч шалтаггүйгээр миний үүрэг хариуцлага юм. Хайхрамжгүй байдал, буруу зан үйлдэлдээ хүлцэл өчье. Цаашид ийм зүйл давтагдахгүй байх болно." гэв.
Фэнүүд түүнийг BTS-ээс гарахыг шаардав. Учир нь К-попыг цэвэр цэмцгэр имижтэй байх ёстой гэж үзэж байна. Гэхдээ Suga-ийн өөр олон шүтэн бишрэгчид түүнийг ямар нэгэн хэмжээнд өмгөөлж байгаа.
Өдгөө 31 настай тэрээр цэргийн жинхэнэ албанд тэнцээгүй тул цэргийн албанд нийгмийн үйлчилгээний төлөөлөгчөөр ажиллаж байгаа.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх