Орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуусын хөгжлийг дэмжих зорилгоор Зориг сан 9 дах жилдээ ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-өө Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн дэмжлэгтэй зарлаж байна.
Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад Сан (ОНСДКС) нь Канад улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр бөгөөд дэлхийн 100 гаруй улсад хэрэгждэг. Канад улсын албан ёсны Хөгжлийн Туслалцааны жагсаалтад Монгол Улс 1997 оны 4 дүгээр сард орсноос хойш Канад сан Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш Монгол Улсын 21 аймаг, сумууд болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд амьдардаг нийгмийн хамгийн их хэрэгцээтэй бүлгүүдэд чиглэсэн жижиг, дунд хэмжээний төслүүдэд нийт 8 сая канад долларын санхүүжилтийг зарцуулаад байна.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн байгаль орчны асуудлуудтай цогцоор нь танилцан олон талын чадваруудыг эзэмшиж цаашид салбар бүрд хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.
Тавигдах шаардлага:
Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг зохион байгуулагч тал хариуцна.
Жич: Томилолтын зардал олгохгүй болно.
Хөтөлбөрийн хуваарь:
Онлайн өргөдөл хүлээж авах: 2024.09.16 - 2024.09.29
Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчдад мэдэгдэх: 2024.10.03-ны дотор
Ярилцлага болох (зөвхөн утсаар): 2024.10.04 - 2024.10.07
Хөтөлбөр эхлэх: 2024.10.23
Хөтөлбөрт аймаг бүрээс нэг буюу 21 оролцогч шалгаран оролцоно.
Хөтөлбөрийн лавлах утас: 976-11315444
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх