KISS OF LIFE 10-р сард "Lose Yourself" дуугаараа эргэн ирэлтээ хийнэ


Т.Онон | YOLO.MN
2024-09-25

9-р сарын 25-ны өглөө S2 Entertainment "KISS OF LIFE 10-р сарын 15-нд гурав дахь мини цомог болох "Lose Yourself"-аараа эргэн ирэлтээ хийнэ. Цомог гаргахын өмнө 10-р сарын 4-нд гарах өмнөх дууг танилцуулна" гэж зарлалаа.

Шөнө дундын үед хамтлагийн албан ёсны сувгуудаар цацагдсан тизер зураг дээр "Lose Yoursel" гэсэн гарчиг нь гялалзсан өвөрмөц хэв маягтай байсан нь KISS OF LIFE хөгжмийн шинэ чиглэлийн сонирхлыг фэнүүдэд төрүүлэв.

Өнгөрсөн оны 7-р сард дебютээ хийсэн KISS OF LIFE нь K-pop тайзнаа энэ салбарт шинэ уур амьсгал оруулах зорилготойгоор орж, гайхалтай амьд тоглолт, эрч хүчийг харуулсан юм.

Тэд дебют хийсэн эхний жилээ "Born to be XX" мини цомгоороо Солонгосын алдартай хөгжмийн шагнал хүртсэн, 7-р сард гаргасан "Sticky" дуугаараа хоёр хөгжмийн шоунд түрүүлсэн, мөн дотоодын хөгжмийн чартуудын эхний 3-т багтжээ.

#KISS OF LIFE #Lose Yourself