Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөлийн анхны гишүүн болмоор байна уу?


YOLO.mn | YOLO.MN
2024-09-25

Монгол Улсад анх удаа “ҮНДЭСНИЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ” байгуулах гэж байна.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нийгэмлэг (United Nations Association of Mongolia-UNA Mongolia) нь 2021 онд байгуулагдсан цагаасаа хойш тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх залуучуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын түвшинд Монгол залуусын дуу хоолойг хүргэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн ба үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн “ҮНДЭСНИЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ”-ийг байгуулахаар зорьж байна. 

Энэхүү зөвлөл нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон залуучууд, залуучуудын байгууллагуудыг нэгтгэн, үндэсний хэмжээнд байгаль орчны бодлогын зөвлөмж боловсруулахад шаардлагатай ур чадваруудыг хөгжүүлэн, цахим болон биет оролцоогоор дамжуулан хүртээмжтэй байдлыг хангаж, өөрсдийн дуу хоолойг шийдвэр гаргагч нарт хүргэх боломжийг бүрдүүлэх зорилготой. 

ЗӨВЛӨЛД ГИШҮҮНЭЭР ЭЛССЭНЭЭР: 

  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр чадавхжуулах сургалтад хамрагдаж, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх 
  • Өөрийн санаачилгаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх 
  • Олон улсын чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлөн оролцох боломжийн төлөө өрсөлдөх 
  • Шийдвэр гаргах түвшинд өөрийн дуу хоолойгоо хүргэх
  •  Нийгэм, эх дэлхийн сайн сайхны төлөөх чадварлаг залуустай хамтран ажиллах боломжууд бий болно. 

ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

  • 18-34 настай 
  • Монгол Улсын иргэн бөгөөд тогтмол оршин суугч 
  • 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл хувь хүн ЭСВЭЛ байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөл залуу хүн
  • Байгаль орчны чиглэлээрх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог 
  • Байгаль орчин, уур амьсгалын төлөө хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзэлтэй байх

ӨРГӨДӨЛ ИРҮҮЛЭХ СҮҮЛИЙН ХУГАЦАА: 2024 оны 10 сарын 04-ний 23:59 минут 
БҮРТГЭЛИЙН ХОЛБООС: https://forms.gle/pKC8t4ZJSN6B9zaWA

#ҮНДЭСНИЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ #NATIONAL ENVIRONMENTAL YOUTH COUNCIL