“Emily in Paris” цувралын жүжигчин Alfie


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2024-09-24

“Emily in Paris” цувралын Alfie хэмээх дүрээрээ олны хайрыг хүлээж, илүү танигдсан уг жүжигчинг Lucien Laviscount гэдэг. Тус цувралаар Alfie гурвалжин хайрын романс дунд олон үзэгчдээ өөрийн талдаа татаж чадсан чадварлаг жүжигчин билээ. Тэгвэл тус цувралын дүр төдийгүй Lucien Laviscount гэж хэн болох талаар илүү ихийг мэдэж авцгаая.

Тэрээр Их Британийн Рибл хөндийд төрж өссөн байна. Одоо Lucien 32 настай бөгөөд жүжигчин, загвар өмсөгч, дуу бичлэгийн зураач гээд урлагийн олон салбарт мэргэшин, амжилттай яваа залуусын нэг юм. Анх  тэрээр 10 настайдаа кинонд дүр бүтээж эхэлжээ. 2006-2015 онуудад тус кино, цувралуудад дүр бүтээж байжээ.

  • “BBC One” телевизийн “Waterloo Road”-д тоглосон Jonah Kirby
  • “Bloodlines” кинонд  “Ennis Ross”-ын дүр
  • “Throlled Series 2”-т дүр бүтээсэн
  • “Celebrity Big Brother 2011” реалити шоуны гишүүн

Мөн Lucien Laviscount 2012 онд өөрийн анхны дебют болох “Dance with you”-гээ гаргаж байсан байна. Тэр үнэхээр олон ажлыг гялалзуулах шиг л хийдэг. Мэргэжлийн ажлынхаа хажуугаар хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцож, эрүүл мэндийн мэдлэг түгээхэд залуучуудыг ихээхэн уриалдаг. Бас 2022 онд Лондон хотод байрлах хөгжим, коктейлийн халуун цэг болох Kensal Rise дахь таван одтой ресторанаа нээсэн.

“Alfie”  дүртэйгээ адилаар бодит амьдрал дээр ч тэр хөлбөмбөгт их дуртай. Time сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би хөлбөмбөгийн Арсенал багийн үнэнч дэмжигч. Одоогоор манай баг тийм сайн биш байгаа ч насан туршдаа багаа дэмжсээр байх болно.” гэсэн байна.

Lucien одоогоос зургаан сарын өмнө буюу “Emily in Paris”-ын 4-р цувралын зураг авалтын үеэр Shakira&Cardi B нарын гаргасан “Punteria” дууны клипэнд тоглосон. Үүнийхээ дараагаар хэд хэдэн эх сурвалжийн нотолгоотойгоор нэлээдгүй их  Shakira-тай нэр холбогдон болзооны цуурхалд өртсөн. Lucien “Таймс” тоглолтын үеэр өгсөн ярилцлагадаа “Шакира бол миний амьдралдаа уулзаж байсан хамгийн гайхалтай эмэгтэйчүүдийн нэг. Тэр үнэхээр биширмээр” хэмээн хэлсэн байна.

Emily in Paris цувралын хувьд түүнд маш том туршлага болсон хэмээн “Ask me anything”, “Netflix talking” зэрэг өөр олон нэвтрүүлэгт хэлж байв. Парист анх удаагаа ирсэн хэдий ч энд олон жил амьдарчихсан юм шиг өөрөөрөө байж чаддаг гэж хэлсэн нь түүний шинэ зүйлсэд дуртай занг илтгэж буй нь. 

Дөрөвдүгээр бүлэг дээр “Alfie”-гийн дүр бага гарсан ч дараачийн бүлэгт үзэгчид түүнийг харна хэмээн найдаж байгаа биз ээ.

#Emily in Paris #Alfie #Lucien Laviscount