Энэ амралтын өдрүүдэд олон улсын боловсролын үзэсгэлэн болно


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-09-24

Боловсролын төвөөс зохион байгуулж буй XVIII дахь удаагийн “Олон улсын боловсролын үзэсгэлэн-2024” энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 28,29-нд болох гэж байна.

Тус үзэсгэлэн нь гадаадад суралцах хүсэлтэй залууст зориулагдсан бөгөөд үзэсгэлэнд оролцсоноор олон улсад сурахын тулд бакалавр, магистр, доктор, хэлний курс зэрэгт хэрхэн амжилттай элсэн орох талаар албан ёсны төлөөлөгчдөөс бодит мэдээллийг авах юм. Мөн амьдрах өртөг, визний тухай мэдээлэл, хэлний шалгуур, тэтгэлэгтэй суралцах талаар үнэ төлбөргүй сонсох боломжтой аж.

Эдгээр боломжуудаас гадна үзэсгэлэнгийн үеэр илтгэл, хөгжөөнт тоглоом тоглуулах, азтан шалгаруулах зэрэг сонирхолтой олон үйл ажиллагаа ч багтсан байна.

Бүртгүүлэх холбоос: https://nogoonjade.bitrix24.site/uts/

Уг үзэсгэлэн нь “Blue Sky” зочид буудлын Crystal Hall танхимд 12-17 цагийн хооронд болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Ногоон Жейд Тэтгэлэгт Боловсролын Төв” фейсбүүк фэйж хуудаснаас авна уу.

 

#Олон улсын боловсролын үзэсгэлэн-2024