Таны амьдралд эерэг нөлөө үзүүлж болох зургаан "СУЛ ТАЛ"


“Хэрвээ хэн нэгнийг хайрлахаар шийдсэн бол алдаа дутагдалтай нь хайрла” гэх үгийг хаа нэгтэйгээс сонсож байсан уу? Бид хүн бүр өөрсдийн өвөрмөц зан араншин, дүр төрх, алдаа дутагдалтай гэдгийг мэддэг ч төгс нэгнийг хүлээсээр л байдаг. Гэвч "төгс хүн" гэж байдаг билүү? Мэдээж үгүй.

Өөрийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө хайрлах хамгийн эхний алхам юм. Улмаар өөрийгөө хайрлаж байгаа тань таныг бусдад сэтгэл татам харагдуулахад нөлөөлдөг байна. Тэгэхээр бидний зарим "сул тал" бусдын анхаарлыг татаад ч зогсохгүй биднийг ШИЛДЭГ нь болоход тусалдаг гэвэл та итгэх үү? 

1. ХЭТ ТУУШТАЙ БАЙХ

Аливаа нэг зүйлийг удаан хугацааны туршид тууштайгаар хийх нь зарим тохиолдож таны эрүүл мэнд, хайр дурлалын харилцаа зэрэгт сөрөг нөлөө үзүүлж болох хэдий ч байнга биш юм. Шинэ зүйлийг оролдож үзэлгүйгээр хийдэг байсан зүйлдээ бие сэтгэлээ бүрэн зориулж, тууштай байж чадвал гайхалтай амжилтад хүрэх тохиолдол ч бий. Жишээлбэл хөгжим зохиох, зохиол бичих зэрэг сонирхлуудыг урт хугацааны туршид оролдож байж сайжирдаг талтай. Тиймээс өөрийгөө хоцрогдож байна гэж бүү бодоорой. Эцэст нь гаргах амжилт л чухал гэдгийг сана. 

2. ХЭТЭРХИЙ "ЧАЛЧАА" БАЙХ

Буруу газар, буруу цагт, буруу хүмүүстэй хэт их зүйл ярих нь асуудал үүсэх шалтгаан болно. Шинэхэн танилтайгаа өөрсдийнхөө талаар мэдээллийг хуваалцаж байгаа үед хэт их зүйл ярих нь нэг их муу зүйл биш ч гэлээ хэн нэгэнтэй дотно нөхөрлөл бий болгох гэж байгаа бол аажим аажмаар мэдээлэл солилцох нь чухал. 

3. БУСДААС ХАМААРАЛТАЙ БАЙХ

Таны хүсэл зориг, мөрөөдлийг тань дэмжиж, урам зориг өгдөг найзтай байна гэдэг сайхан. Ихэнх хүмүүс бусдаас тусламж гуйх нь сул дорой хүмүүсийн шинж хэмээн боддог ч тусламж хүсэх нь өөрөө маш агуу зоригтойн шинж юм. Гэхдээ тэд таны төлөө бүгдийг хийх ёстой гэж бүү эндүүрээрэй. Таны төлөө хийж чадах зүйлсийг л тэднээс хүсээрэй.

4. ХОВ ЖИВ ЯРИХ

Хүн бүр л хов жив ярих дургүй шүү дээ. Гэвч зарим төрлийн ховыг ярьснаар та өөрийгөө муу хүмүүс, болзошгүй аюулаас хамгаалдаггүй гэж үү? Хов жив ярихыг зөвлөлөө гээд хаа тааралдсан бүхнээ ярьж явах гээд хэрэггүй. Хэтрүүлэггүй, ор үндэслэлтэй "хов жив"-нд л итгэж байгаарай. 

5. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХЫГ АМИА ХИЧЭЭЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ

Танд онцын шаардлага гараагүй бол хүмүүстэй уулзмааргүй, шинэ газар руу нүүмээргүй, тэр битгий хэл "за" ч гэж дуугармааргүй үе гардаг уу? Тийм бол мөнгө бус цаг хугацаа л чухал байдгийг анхаараарай. Таны цагийг дэмий үрсэн, төвөг удсан хүмүүст заавал өөрийн үнэт цагаа зарцуулах гээд байх шаардлагагүй. Та бүх хүмүүст таалагдах албагүй шүү дээ. 

6. ХЭТ УДААН БАЙХ

Хүмүүс тоолж барамгүй их үдэшлэгт явах гээд, эсвэл хэн нэгэнтэй уулзах гээд л үргэлж ямар нэгэн зүйл рүү яарч байдаг. Харин та тийм биш байна уу? Би яагаад тэдэн шиг биш юм бол гэж гутарч сууна уу? 

Тэгвэл дахиж битгий ийм "дэмий" зүйл бодоорой. Юмыг удаан хийх нь анхаарлаа бүрэн төвлөрүүлж, чухал зүйлсийг нягтлахад тусална. Цөөн хүнтэй харилцаж, тодорхой хэмжээний ажил хийж, зорилгодоо хүрэхийн тулд гол гэсэн ажлаа хийж гүйцэтгэдэг нь л таны давуу тал. 

Тиймээс одоо өөрт байдаг сул талаа өөрийн давуу тал болгоцгооё. 

#сул тал