RM-ийн Megan Thee Stallion-той хамтарсан дуу болох "Neva Play" Billboard Hot 100-д ​​хувийн дээд амжилт тогтоолоо


Т.Онон | YOLO.MN
2024-09-18

9-р сарын 16-ны өдөр Billboard-оос Megan Thee Stallion-ы RM-тэй хамтран бүтээсэн "Neva Play" шинэ сингл нь АНУ-ын хамгийн алдартай дуунуудын жагсаалтад энэ долоо хоногийн Hot 100 чартад 36-р байранд орсон тухай зарлав.

RM-ийн анхны бие даасан цомог болох "Indigo" 2022 онд гарсан бөгөөд энэ цомгийн "Wild Flower" дуу "Billboard Hot 100"-д 83-р байранд орсон. "Neva Play"-н амжилт нь RM-ийн хоёр дахь удаагаа Billboard Hot 100-д орсон бөгөөд хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн бие даасан дуу болж байна.

#BTS #RM #Neva Play