Цонхтой цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ?


О.Дорж | YOLO.MN
2024-09-17

Шинэхэн оюутнууд маань их сургуулийн амьдралын хэмнэлд дасах гэж нэлээд цагийг зарцуулдаг. Цагийн хуваарийн өөрчлөлт, өөр өөр анги танхимд хичээллэх, цагийн ажил, өөрийнхөө чөлөөт цагийг зөв зүйтэй зарцуулах гээд цаанаас нь хэлж өгдөггүй маш олон сурах шинэ зүйлс бий. Эднээс бид цагаа зөв зохицуулахад тус болох "цонхтой" цагаараа хийж болох дараах санаануудыг санал болгож байна.

НАЙЗУУДТАЙГАА УУЛЗАХ
Оюутан насанд гэлтгүй бүхий л амьдралын тань турш хамгийн их түшиг болох хүмүүс бол мэдээж таны зорилго нэгт оюутан цагийн найзууд. Тэдэнтэй уулзаж хамт хичээлээ давтах, санаа бодлоо хуваалцах гэх мэтчилэн хийж болох зүйлс зөндөө...

ХООЛЛОХ

Өлсдөггүй оюутан гэж байдаггүй биз ээ. Завсарлагаар яарч, хоцрон байж хурдан идэхээс илүү "цонхтой" цагаараа тухтай сууж хоол идэх нь зөв сонголт юм.

ДУГХИЙХ

Шөнөжингөө бие даалт, гэрийн даалгавар гээд дутуу нойртой хоносон бол хальт дугхийхэд буруудах зүйлгүй юм. Учир нь түр дугхийгээд авахад таны анхаарал төвлөрөл хэд дахин нэмэгдэнэ.

ДУТУУ ДААЛГАВРАА АМЖУУЛАХ
Хийгээгүй үлдсэн даалгавар арай байгаа юм биш биз. Тэгвэл энэ үеэр л амжуулдаг цаг даа.

КОФЕ+НОМ
Кофены анхилам үнэр хүнд илүү бүтээлч сэтгэлгээг бий болгодог. Тиймдээ ч оюутан залуус кофе шопд уулзаж, цуглах нь элбэг. Харин бүтэн өдөржин лекц, семинартаа сууж ядарсан бол түр ч гэсэн дуртай номоо уншингаа кофе ууж, амсхийгээд авахад буруудах зүйлгүй.

ХЭРЭГТЭЙ ЛЕКЦЭНД СУУХ
Оюутан хүн мэдлэгээр цангаж байх учиртай. Сургууль дээр чинь болж буй лекцүүдэд болж өгвөл бүгдэд нь сууж байхыг хичээгээрэй.

VLOG ХИЙХ
Гадаадын оюутан сурагчид цонхтой цагаараа vlog хийж өөрсдийнхөө амьдралын хэв маягийг бусдад танилцуулах нь түгээмэл болсон. 

НОМЫН САНД СУУХ
Нарийн мэргэжлийн сурах бичиг номууд ховор учир тэднийг зөвхөн номын сангаас олох боломжтой.

ДУУ СОНСОХ
Бүүр бүх зүйл чинь болчихсон гэж бодож байвал дуу сонсоод тайвшраад сууж бас болох юм.

НИЙГМИЙН АЖЛУУДЫГ АМЖУУЛАХ
Оюутан болно гэдэг өөрт тань иргэн хүний маш том хариуцлага ирж байна гэсэн үг. Тиймээс ийш тийшээ очиж амжуулах ажлууд улам нэмэгдэнэ. Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ сунгуулах, оюутны картаа сунгуулах, сургалтын албанаас бичиг баримт авах гэх мэтчилэн амжуулах ажил багагүй.

#цонхтой цаг