Залуу Манлайлал Хөтөлбөрийг (YLP) зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2024-09-16

Залуу мэргэжилтнүүдийг манлайлах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог Залуу манлайлагч хөтөлбөрийг 22 удаагаа зарлалаа. Уг хөтөлбөрийг Зориг сангаас зарладаг билээ.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Манлайллын ур чадвар
  • Нийгэмд чиглэсэн төсөл
  • Багаар ажиллах чадвар
  • Олон салбарын манлайлагчдаас суралцах
  • Нетворкинг үйл ажиллагаанд оролцох
  • Харилцааны ур чадвар хөгжүүлэх боломжтой

Тавигдах шаардлага:

  • 25 хүртэлх настай
  • Их, дээд сургууль төгссөн байх
  • Долоо хоногт 3 хүртэлх цаг зарцуулж, идэвхитэй оролцох боломжтой
  • Улаанбаатар хотод оршин суудаг байх
  • Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

Хөтөлбөрийн  тухай:
Залуу манлайлал хөтөлбөр нь нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах, хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй, ажлын гараагаа эхлүүлж буй их дээд сургуулиа төгссөн 25 хүртэлх насны залууст дэлхий дахинд болон Монгол улсад тулгарч буй асуудлуудын талаар цэгцтэй ойлголт өгөх, хөгжин дэвшихэд нь туслалцаа үзүүлэх зорилготойгоор 2003 оноос хойш хэрэгжиж байна. Хөтөлбөрт хамрагдсан залуус 8 сарын турш сургалт, уулзалтуудад хамрагдахаас гадна нийгэмд чиглэсэн төслийг санаачлан хэрэгжүүлнэ.


Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 2024 оны 9 сарын 24-ний 23:59 цагаас өмнө өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.com/zorigfoundation/ylp-22 бөглөх боломжтой.

#Залуу Манлайлал Хөтөлбөр #YLP