Амьтанд хайртай хүн бүрийн оролцох дуртай "BePawsitive-4" өдөрлөг маргааш болно


YOLO.mn | YOLO.MN
2024-09-13

Амьтанд хайртай хүн бүрийн оролцох дуртай "BePawsitive-4" өдөрлөг маргааш буюу 2024 оны 9-р сарын 14нд өглөө 10:00 цагаас 17:30 хүртэл Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн Хөл бөмбөгийн талбайд зохион байгуулагдах гэж байна. Та бүхэн хайртай амьтнаа дагуулан ирээд нэгэн өдрийг дурсамж дүүрэн хөгжилтэй өнгөрөөцгөөе.

"BePawsitive-4 өдөрлөгт ирснээр:

  • Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, мэдлэгтэй болох
  • Амьтдаа найзтай болгох, тоглуулах
  • Үрчлүүлэх амьтадтай танилцах, Амьтан үрчлэн авах
  • Азтай Савар ТББ-т хандив өгөх
  • Төрөл бүрийн нэрийн бүтээгдэхүүн худалдан авах
  • Амьтадтайгаа хамтдаа дурсгалын бүтээгдэхүүн урлах
  • Амьтдад зориулан олон сонирхолтой тэмцээнүүд
  • Дурсамжтай мөчийнхөө зургийг газар дээр нь угаалгаж авч хадгалах
  • Амьтан тэжээх зөвлөгөө авах
  • Хайрт азтай саврынхаа түүхийг хуваалцах болон сонсох
  • Хамтрагч байгууллагуудын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах зэрэг маш олон зүйлс үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна.

#BePawsitive-4 #тэжээвэр амьтан