Ахлах сургуулийн тухай өгүүлэх шилдэг 8 К-Драма


YOLO.mn | YOLO.MN
2024-09-12

Өсвөр насны хүүхдүүдийн анхны хайр, дурлал, нөхөрлөл гэх мэт гэгээлэг, хором ч уйдаахааргүй үйл явдлаар баялаг байдаг болохоор ахлах сургуулийн кино ихээр хийгддэг. Ялангуяа Солонгос улсын олон ангит кино нүд баясгам зураг авалт, дүрүүдийн хоорондын уялдаа холбоо, сонирхолтой зохиол, сэтгэл хөдөлгөм зураглалтай байдгаараа онцлог. Тиймээс ахлах сургуулийн тухай өгүүлэх шилдэг найман К-Драма-г танилцуулж байна.

BOYS OVER FLOWERS

Анги: 25

Дундаж амьдралтай, гэр бүл нь жижиг хими цэвэрлэгээний бизнес эрхэлдэг жирийн нэгэн охин нэр хүндтэй Шинхва ахлах сургуульд усан сэлэлтийн тэтгэлэгтэй орсноор үе тэнгийн дээрэлхэлт, хайр сэтгэл, үерхэл нөхөрлөлийн талаар сонирхолтой түүх өгүүлэх кино юм.

REPLY 1997

Анги: 16

1997 онд ахлах сургуулийн  сайн найзууд 15 жилийн дараа буюу 33 насандаа дахин нэгдэж, өсвөр насаа дурсана. Уг кино нь 30 гаруй насны найзуудын хамтлагийг харуулсан ч ихэнх үйл явдал 1997 онд К-поп хамтлагууд улс даяар нэр хүндтэй болж байсан үеийг харуулдаг.

BE MY BOYFRIEND

Анги: 15

Сургуулийн хамгийн алдартай охины эргэн тойронд төвлөрсөн, хуурамч болзооны талаар өгүүлэх ахлах сургуулийн хөнгөн, хөгжилтэй романс юм.

THE HEIRS

Анги: 20

Ким Тан (Ли Мин Хо)-н амьдрал гаднаасаа хүн бүрийн мөрөөддөг шиг харагддаг. Тэрээр гэр бүлийн нэгдэл болох Empire Group-ийн өв залгамжлагч юм. Гэсэн хэдий ч бодит байдал дээр тэрээр ахынхаа сүүдэрт байнга амьдардаг бөгөөд тэр ч байтугай бизнесээ баталгаажуулахын тулд түүнийг АНУ руу явуулснаар санаанд оромгүй үйл явдлуудтай тулгарах болно.

EXTRAORDINARY YOU

Анги: 32

Ин Дану бол баян айлын эрх танхи охин. Гэвч тэрээр зүрхний өвчтэй мөн өөрийг нь огт тоодоггүй залууг 10 жил хайрлаж байгаа нэгэн. Нэг өдөр түүний амьдрал нь бодит биш комик ном гэдгийг олж мэдэх ба тэрээр гол дүр ч биш удахгүй үхэх гэж байгаа туслах дүр байж таарна. Дану ингээд үхэхийг хүсээгүй тул зохиолыг өөрчлөхөөр бүх хүчээ зориулах тухай өгүүлнэ.

POP OUT BOY

Анги: 10

Өсвөр насныхан болох Хан Сун Нёо (Ким До Ён) өдөр тутамдаа ажил, сургуульдаа явж найзуудтайгаа зугаалж комик уншдаг. Түүнийгбусад охидоос ялгарах цорын ганц зүйл бол хуучин комик киноны гол дүрийн эмэгтэй баатартай тун төстэй байдал юм. Яг тэр комикийн гол баатар болох Чун Нам Вук (Ким Мин Кю) түүний өмнө гэнэт гарч ирнэ. Ингээд Сун Нёо түүнийг өөрийн ертөнц рүү буцаах арга олохыг хичээж байхад Нам Вүк-ийн зорилго нь Сун Нёог өөртөө дурлуулах.

TRUE BEAUTY

Анги: 16

2018 оны ижил нэртэй вэбтон дээр үндэслэсэн "Жинхэнэ гоо үзэсгэлэн" бол бараг хүн бүрийн сонссон К-драмуудын нэг юм. Үйл явдал нь ахлах сургуулийн сурагч Лим Жү Гён (Мүүн Га Янг)-ийн эргэн тойронд өрнөдөг бөгөөд тэрээр олон жилийн турш дур булаам бус байдлаараа дээрэлхүүлж байсан. Тэрээр шинэ сургуульд шилжин орсноор амьдралаа эргүүлж, байнгын дээрэлхэлтийг зогсоох боломжийг олж хардаг. Тэрээр нөсөө толботой арьс, хагарсан уруулаа далдлахын тулд будалт хийдэг. Нүүр будалт нь түүнийг дээрэлхэхээс хамгаалаад зогсохгүй өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлнэ.

Сургуулийнхаа хамгийн алдартай хүү Ли Су Хо (Ча Юн Вүү) болон түүний дотны найз нарын нөхөрлөл, хайр дурлалын талаар өгүүлнэ.

TWINKLING WATERMELON

Анги: 16

Уг кино хөгжмийн төрөлхийн авьяастай хүүгийн тухай өгүүлэх бөгөөд тэрээр хамтлагт гитарчин болох мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй ч аав нь эсэргүүцдэг. Аавтайгаа маргалдсан тэрээр сэтгэлээр унан алхаж явахдаа санамсаргүй тохиолоор 1995 он руу буцсанаар үргэлжлэх болно.

Эх сурвалж: Soompi

Х.Түмэнжаргал

#kdrama #Ахлах сургуулийн тухай #кино