BLACKPINK хамтлагийн Lisa MTV Video Music Awards-ын Шилдэг К-Поп шагналыг хүртлээ


Т.Онон | YOLO.MN
2024-09-12

MTV хөгжмийн сувгаас зохион байгуулдаг Video Music Awards наадам ёслол төгөлдөр эхэлж дуу хөгжим, энтертайнментын салбарын шилдгүүд Нью-Йорк хотын UBS Arena-д хуран цугларлаа.

Энэ жилийн арга хэмжээг рэппер Megan Thee Stallion хөтлөн явуулах бөгөөд тайзнаа Сабрина Карпентер, Чаппелл Роан, Шон Мендес, BLACKPINK хамтлагийн Лиса тэргүүтэй алдартнууд үзүүлбэрээ толилуулах юм. 

Шилдэг К-поп шагналыг Лиса хүртэж, "'LALISA'-ын дараа 'Rockstar' миний хувьд утга учиртай эргэн ирэлт болсон. Энэ бол миний хувьд маш их онцгой зүйл" гэв.

Лиса мөн 2024 оны VMA-д "New Woman" болон "Рокстар" дууг тоглохоор тайзан дээр гарчээ.

#MTV Video Music Awards #BLACKPINK #Lisa #Best K-Pop