Малиа Обама Америкийн ”Deaville” кино наадмаас “Залуу сэтгэлгээ” шагналыг хүртжээ


Т.Онон | YOLO.MN
2024-09-11

Барак Обама, Мишель Обама нарын том охин Малиа Обама есдүгээр сарын 6-ны Баасан гарагт болсон  Америкийн ”Deaville” кино наадмын улаан хивсний ёслолд оролцжээ. Түүнтэй хамт АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, гэргий Мишель Обама нар цуг байлцсан байна.

Малиа Обама нь залуу кино найруулагч, загварын шүтээн гэж нэрлэгдэн өөрийн уран бүтээлийн талбартаа нэр хүндтэй болж байгаа. Тэрээр өөрөө бичиж найруулсан "Зүрх" хэмээх богино хэмжээний киногоороо тус наадмаас анхны “Залуу сэтгэлгээ” шагналыг хүртжээ.

Зүрх киног "кино найруулагч Малиа Анн" нэрээр толилуулжээ.

Энэхүү шагналыг кино урлагт шинээр гарч ирж буй авьяастныг алдаршуулах зорилгоор энэ жилээс эхлэн олгож байгаа юм. 18 минут үргэлжлэх уг кино нь энэ оны эхээр SunDance кино наадамд анх нээлтээ хийсэн бөгөөд талийгаач ээжийнхээ гэрээслэлд хачирхалтай хүсэлтийг хүлээн аваад гашуудаж буй эрийн тухай өгүүлдэг.

Эх сурвалж: Teenvogue

#Малиа Обама #Malia Ann Obama