“Номын ертөнц” клуб 7-12-р ангийн сурагчдад энэ өдрүүдэд нээлттэй


YOLO.mn | YOLO.MN
2024-09-11
"Илүү их уншъя" уриан дор 36 дахь номын баяр энэ сарын 13-15-нд Сүхбаатарын талбайд болно.
Баярын өдрүүдэд шинэ номуудын нээлт, нэр хүндтэй эрхэм зохиолчидтой биечлэн уулзах, номын чиглэсэн судалгаанд оролцох, кофе, цай унгаа номын тухай яриа дэлгэх орчныг уншигчдад зориулан засах юм байна.

Өнгөрсөн хавраас “Номын соёлт ертөнц” ТББ гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр” хэрэгжүүлж, гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлжээ.

Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ, БНПАУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцоно.

Өсвөр насны сурагчдаас бүрддэг “Номын ертөнц” клубт элсэхийг хүссэн, 7-12-р ангийн сурагчдад  клуб энэ өдрүүдэд нээлттэй гэнэ. Тус клубээс жил бүр “Амттай 50 ном” уралдааныг зохион байгуулж, бүтээлч тэмдэглэлээр үзэсгэлэн гаргадаг.

Энэ оны уралдаанд оролцогсдыг бүртгэж, уншлага удирдах календариа ЕБС-ийн номын санч, номын клуб, уншигч сурагчдад түгээн ажиллахаар болжээ.

Мөн баярын үеэр номын зохиогч, хэвлэн нийтлэгчдээ урамшуулах, дэмжих зорилгоор “Мэргэн ном”-ын эздийг тодруулна.

Уг үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Соёл, Спорт Аялал Жуулчлал, Залуучуудын Яамтай хамтран  “Номын соёлт ертөнц” ТББ зохион байгуулж байна.

А.Саранчимэг

#номын баяр