Jang Gyuri "Namoo Actors" агентлагтай гэрээ байгуулжээ


Т.Онон | YOLO.MN
2024-09-10

Өнөөдөр буюу есдүгээр сарын 10-нд Namoo Actors Jang Gyuri-тэй онцгой гэрээ байгуулсныг зарлав.

Namoo Actors "Бид сэтгэл татам, эрч хүчтэй, жүжиглэх ур чадвараараа алдартай Jang Gyuri-г багтаа хүлээн авч байгаадаа баяртай байна. Бид түүнийг авьяас чадвараа харуулж, гайхалтай тоглолтуудаар олон нийтийн хайрыг татахад нь бүрэн дэмжлэг үзүүлэх болно" гэв. Мөн тус агентлаг фэнүүдээ Jang Gyuri-г жүжигчний карьераа хөгжүүлэхэд нь дэмжихийг уриалав.

2018 онд fromis_9 охидын хамтлагийн гишүүнээр дебютээ хийсэн Jang Gyuri 2019 онд "Dating Class" драмд тоглосноор жүжигчний карьерээ эхлүүлсэн. Тэр цагаас хойш "It's Okay to Be Okay", "Cheer Up", “Pyramid Game”  зэрэг кинонуудад тоглосон дүрээрээ алдаршаад байгаа. 2022 онд тэрээр SBS Drama Awards-аас Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж, жүжигчний хувьд чадварлаг, хүчирхэг гэдгээ харуулжээ.

Тэрээр долдугаар сард “The Player 2: Master of Swindlers кинонд тоглосон дүрээрээ нэлээдгүй магтаал хүртжээ.

Namoo Actors-ийн жүжигчид уран бүтээлчдийн жагсаалтад одоогоор Ли Жун Ги, Пак Ен Бин, Сон Кан, Сохюн, Ку Кё Хван, Кан Ки Янг, Ро Жон Эуи, Ли Жун Ха болон бусад хүмүүс багтсан байна.

#Jang Gyuri #Namoo Actors