Селена Гомез хүүхэд тээх боломжгүй гэдгээ Vanity Fair-д өгсөн ярилцлагадаа хэлжээ


Б.Нямдарь | YOLO.MN
2024-09-10

32 настай дуучин, жүжигчин бүсгүй Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ талаар ярьж, өөрийгөө аюулгүй жирэмслэх боломжгүй гэдгээ мэдээд хэсэгтээ гашуудсан гэжээ.

"Би үүнийг өмнө нь хэзээ ч хэлж байгаагүй, гэхдээ харамсалтай нь би хүүхэд тээж чадахгүй. Надад эрүүл мэндийн маш олон асуудал тулгараад байгаа ба энэ нь миний болон хүүхдийн минь амь насыг эрсдэлд оруулах болно. Тиймээс үүнийг сонсоод би нэг хэсэг их шаналсан” гэжээ.

Селена  Гомез өмнө нь бие махбодийн дархлааны систем хэт идэвхжиж, хэвийн эд эсэд халддаг аутоиммун өвчинтэй болж, бөөрөө солиулсан талаараа ярьж байсан. Мөн дуучин бүсгүй өөрийн баримтат кинондоо ч гэсэн хоёр туйлт эмгэгтэй талаараа нээлттэй ярьсан. "Vanity Fair" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Гомес өөрөө тээж чадахгүй ч тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болох эсвэл үрчлэн авах талаар бодож буйгаа хэлжээ. Сонирхуулахад Селена Гомезын ээж Мэнди Тифи үрчлэгдэж байсан ба энэ нь түүний гэр бүлийн хувьд талархах зүйл гэжээ.

Тэрбээр "Энэ нь миний төсөөлж байсан шиг байх албагүй. Хэнд ч тохиолдож болох зүйл. Би тээгч эхийн тусламжтай эсвэл үрчлүүлэх гайхалтай хүмүүс байгаа нь миний хувьд маш том боломж. Ээж болохын тулд бүхнийг хийхэд бэлэн хүмүүст тус болох олон арга байдагт  үнэхээр талархаж байна. Би бол тэдний нэг. Хэрхэн ээж болох бол гэхээс сэтгэл минь хөдөлж байна, Гэхдээ арга нь өөр ч эцсийн дүндээ тэр миний л хүүхэд байх болно” гэжээ.

Селена  Гомез одоогоор хөгжмийн продюсер Бенни Бланкотой үерхэж байгаа билээ.

Эх сурвалж: BBC

#Selena