Хичээл ном, хувийн ажил хэргээ хийхэд олон цагаар суух боломжтой, тав тухтай орчин зайлшгүй чухал. Хичээл хийхэд тохиромжтой газрууд нийтлэлээрээ дараах газруудыг онцолж байна.
Early bird
Цагийн хуваарь: 07:00
Байршил: Хүүхдийн 100, Хаан банкны замын эсрэг талд Сөүл Плаза, долоон давхарт, 704 тоот
Өглөө эртлэн босож очоод ном унших, хичээлээ хийх, шалгалтад бэлдэх зориулалттай МИНИ өглөөний номын сантай. Англи, Монгол хэл дээрх хувь хүний хөгжил болон уран зохиолын номоор баялаг бөгөөд IELTS, TOEFL, SAT зэрэг олон улсын англи хэлний шалгалтын сурах бичиг, дасгал ажлын ном олонтой.
Study Room
Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:21 цаг, Бямба, Ням 09:20 цаг
Байршил: Багшийн дээд UBH center 14 давхар 1407 тоот, 13 давхарт 1314 тоот
Бүх насныханд зориулсан, тохилог тав тухтай чимээгүй орчинд ганцаараа болон багаараа суух боломжтой. Хоёр хүний өрөө нь нэг цагийн үнэ нь 5000 төгрөгөөс эхлэх ба notebook цагийн 3500 төгрөгөөр түрээслэх боломжтой юм.
4450 Café
Цагийн хуваарь: 08:30 – 20:00
Байршил: Спортын төв ордны замын эсрэг талд Интерном номын дэлгүүрийн хоёр давхарт
Энэхүү кафе нь өөрийн гэсэн номын сантай ба кофе болон хөнгөн зууш идэх боломжтой. Багаараа суухыг хүсвэл төлбөртэй өрөөнд орж болох юм.
Jack’s Coffee
Цагийн хуваарь: 08:00 – 21:00
Байршил: Jack’s Coffee - СЭЗИС-ийн зүүн урд Orchlon complex
Jack’s Coffee - Hub Innovation Center
Jack’s Roastery
Jack’s Coffee - Emart-ийн Хан-Уул салбар
Jack’s Coffee - Урьхан 1, 2
Кофе уунгаа ажил, хичээлээ хийхэд тав тухтай орчинтой. Захиалга өгөхгүй байсан ч зүгээр ороод сууж болох юм. Дотоод засал, ажилчдын харилцаа зэрэг нь уг газрыг дулаахан газар болгож өгсөн.
Нийтлэлийг: Х.Түмэнжаргал
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх