Олон улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиад Египет улсад энэ сарын 1-нээс 8-нд зохион байгуулагдаж байна.
Энэхүү олимпиадад улс бүрээс шалгарсан шилдэг дөрвөн сурагч оролцдог. Монголоос нийслэлийн Nest education сургуулийн 12-р ангийн сурагч Хурцбилгүүний Онолт, нийслэлийн Эрхэт эрдэм сургуулийн 11-р ангийн сурагч Чинбатын Ирмүүн, Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Жамъянгаравын Тамир, нийслэлийн Оюунлаг сургуулийн 10-р ангийн сурагч Ганзоригийн Эрхэм нар оролцож байна.
Х.Онолт, Ч.Ирмүүн нар хүрэл медаль хүртжээ. Сурагч Х.Онолтын олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүртэж буй хоёр дахь хүрэл медаль юм. Тус олимпиадад Монголын багийн ахлагчаар Мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар Мэдээлэл зүйн олимпиадын хорооны гишүүн, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Т.Уламбаяр нар ажиллав. Зочноор Эрхэт эрдэм сургуулийн захирал Ч.Сугардорж оролцож байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх