2028 оны зуны Олимпын наадамд шинээр бейсбол/софтбол, крикет, тугны хөл бөмбөг, лакросс, сквош гэсэн нэмэлт спортуудыг оруулахаар Олон улсны Олимпын хорооноос батлаад байна.
Тэдгээрийг нэг болох “сквош”-ийг эрүүл мэндэд нэн ач холбогдолтой биеийн тамирын төрөл хэмээн үзэх болжээ.
“Сквош” нь (заримдаа “сквош цохиур” ч гэж нэрлэдэг) жижиг, хөндий, резинэн бөмбөгийг 5.6м өндөр дөрвөлжин ханатай талбайд хоёр хүн эсвэл хосоороо тоглодог спорт юм. Тоглогчид ээлжлэн бөмбөгийг цохиураар талбайн дөрвөн хананд ойлгож тоглоно. Тоглолтын зорилго нь бөмбөгийг цохих, өрсөлдөгчөө зөв хариу тоглолт хийх боломжгүй болгох явдал юм.
Дэлхий даяар 185 гаруй оронд сквошийг тогтмол тоглодог 20 сая орчим хүн байдаг.
Сквош тэмцээний удирдах байгууллага хэмээгдэх Дэлхийн сквошийн холбоо (WSF)- г Олон улсын олимпын хороо (ОУОХ) хүлээн зөвшөөрч улмаар 2028 онд Лос-Анжелес хотод болох зуны олимпоос эхлэн энэ спортыг Олимпын наадамд оруулахаар болжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх