Солонгос-Монголын Evandis компани зохион байгуулж буй "SUPER CONCERT" энэ сарын 15-ны өдөр HIT PARK-д болно. Уг тоглолтод алдарт дуучин Rain, 2NE1 хамтлагийн дуучин Sandara Park зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирнэ.
Эвандис Энтертайментийн гүйцэтгэх захирал Жон Ко буюу Ко Сунг Хун "Энэ удаагийн тоглолтод К-поп гэлтгүй Холливүүдэд алдартай Rain, 2NE1 хамтлагийн Sandara Park зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирнэ. Бидний хувьд олон улсын оддыг Монголдоо авчрах нь их амаргүй ажил байлаа.
Зөвхөн санхүүгийн асуудлаас гадна шийдэх маш олон асуудлууд гарч байсан. Тоглолтын арын баг хичээнгүйлэн ажиллаж байгаа. Тоглолтын тайз дэлгэцийг олон улсын стандартад нийцхүйц бэлтгэгдэж байна. Тиймээс есдүгээр сарын 15-нд болох тоглолт маань өндөр түвшинд болох болно. “Super concert”-ны тайз супер байж чадна гэдгийг хэлэх гэсэн юм.
HIT Park 35 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай. Гэхдээ бид аюулгүй байдлын үүднээс 25 мянган билет худалдаалж байгаа. Хүрэлцэн ирж буй уран бүтээлчдэд Монгол Улсаа сурталчлан таниулахаар зорьж байна.
Би Солонгост очоод Rain-тэй уулзсан юм. Тэр надаас “Монголчууд ажилдаа явахдаа морь унаж явдаг уу? гэж нухацтай царай гарган асуусан. Тэгээд надад нэг зүйл бодогдсон. Түүнд Монголыг танилцуулж, мэдүүлэх хэрэгтэй гэж шийдсэн. Би түүнийг ирэхээр нь бууз идүүлж, морь унуулан, байгалийн үзэсгэлэнтэй газруудыг үзүүлэх болно" гэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх