ITZY аравдугаар сард бүрэн хамтлагаараа эргэн ирнэ


Т.Онон | YOLO.MN
2024-09-05

9-р сарын 4-нд TenAsia-н мэдээлснээр ITZY ирэх сард Lia зэрэг бүх гишүүдийн хамт эргэн ирнэ.

JYP Entertainment-ийн төлөөлөгч "ITZY 10-р сард бүрэн хэмжээний эргэн ирэлт хийхээр бэлтгэж байна" гэдгийг батлав.

Энэ нь ITZY-ийн 1-р сард "BORN TO BE" мини цомгоос хойшхи анхны эргэн ирэлт, Lia өнгөрсөн оны 9-р сард эрүүл мэндийн байдлаасаа болж завсарласны бараг жилийн дараах анхны эргэн ирэлт юм.

#ITZY #Lia