Disney болон Pixar-ийн шинэ зарласан кинонууд


YOLO.mn | YOLO.MN
2024-09-04

Disney, Pixar-ийн киногүйгээр хүүхэд насыг төсөөлөхийн аргагүй. Хүүхэд нас ч гэлтгүй том болсон ч эдгээр хүүхэлдэйн кинонуудаас сэтгэлд үлдэх зураглал, сургамж авсаар байгаа билээ. Студиудын зарласан хөгжүүлж буй төсөл, уран бүтээл бүрийг бид тэсэн ядан хүлээж суудаг болоод уджээ. Тэгвэл хоёр жил тутамд  зохион байгуулагддаг D23 нэртэй танилцуулах арга хэмжээнд зарлагдсан төслүүдийг танилцуулъя.

Moana 2 – 2024

Далайн эргийн нэгэн омгийн тухай өгүүлэх уг кино нь энэ оны арван нэгдүгээр сарын 27-ны өдөр үзэгчдийн хүртээл болох юм.

 

Mufasa: The Lion King – 2024 он

Бидний сайн мэдэх “Араатны хаан арслан” –ийн хоёр дахь анги нь ийнхүү таван жилийн дараа буюу энэ оны арван хоёрдугаар сарын 20-ны өдөр гарахаар болов.

Snow white – 2025 он

Дүрүүдийн сонголтоороо багагүй дуулиан шуугиан тариад амжсан Цасан гуагийн үлгэр уран сайхны кино 2025 оны гуравдугаар сарын 21-нд театруудын дэлгэцнээ гарахаар товлогджээ.

Lilo & Stitch – 2025 он

Lilo & Stitch 20 жилийн дараа эргэн ирнэ. Харь гарагийн амьтадын Хавай арал дээрх адал явдлыг 2025 оны зун театрын дэлгэцээс үзээрэй. Хүүхэлдэйн киноны амьтдыг уран сайхны кинонд хувиргах гэдгийг бид Pikachu-гаас харсан шүү дээ. Гэхдээ энэ удаа Disney-ийн харуулсан Stitch-ийн анхны загвар олны хайрыг хүртэж чадав.

Zootopia2 – 2025 он

Амьтдын хотод өгүүлэх туулай, үнэг хоёрын адал явдалаар  2025 оны арван нэгдүгээр сарын 26-нд дахин аялна.

Toy story – 2026 он

Тоглоомын түүхийн тавдугаар ангийн эхний зурагнууд цацагдсан. Энэ удаа тоглоомууд технологитой өрсөлдөх бололтой. 2026 оны зургаа дугаар сарын 26-нд гарах төлөвтэй байгаа юм.

Frozen3 - 2027 он

Эхний хоёр анги нь бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлогтой хүүхэлдэйн кинонуудын эхний тавд багтах бүтээлийн гурав дугаар анги нь 2027 оны арван нэгдүгээр сарын 24-нд үзэгчдийн хүртээл болохоор зарлагдлаа.

Бусад:

  • Avatar: Fire and Ash нэрээр эргэн 2025 онд ирнэ
  •  Харь гарагийн холбоонд Дэлхийг төлөөлөх "Elio"-ийн эхний анги 2025 онд гарна
  • Tron цувралын шинэхэн кино “Tron: Ares” 2025 онд гарна
  • Disney-ийн шинэхэн түүх болох "Hoppers"-ийн эхний анги 2026 онд гарна
  • Inside Out-ийн ертөнцөд суурилсан "Dream Productions" цуврал 2025 онд гарна

Нийтлэлийг бичсэн: Х. Түмэнжаргал

#Disney #Pixar #шинэ кино