“Аав минь намайг фэйсбүүк ашиглахыг хориглосон”


ССҮТөв | YOLO.MN
2017-02-09

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би аавдаа яаж ойлгуулах вэ?

Саяхан зурагтаар кибер гэмт хэрэг болон өсвөр насныхан цахим орчинд дарамтад их өртдөг гэж гарсан л даа. Үүнээс болж тэр намайг фэйсбүүк ашиглахыг хориглосон. Би аавдаа яаж ойлгуулах вэ?

Сайн байна уу, би 14 настай. Би аавтайгаа амьдардаг л даа. Аав минь намайг твиттэр фэйсбүүк зэрэг интернэт орчиноос хол бай гэж байнга хэлдэг. Саяхан зурагтаар кибер гэмт хэрэг болон өсвөр насныхан цахим орчинд дарамтад их өртдөг гэж гарсан л даа. Үүнээс болж тэр намайг фэйсбүүк ашиглахыг хориглосон. Би аавдаа яаж ойлгуулах вэ? Энэ мэдээллийг ил гаргаж болно. Ийм асуудалтай хүн зөндөө байгаа байх. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Хоорондоо харилцан тохирч дүрэм гаргаж болох юм

Жишээ нь, оройны 9 цагаас хойш огт интернет хэрэглэхгүй, амралтын өдрөөр вайфай рүүтэр асаахгүй гэх мэт. Хамгийн чухал нь дүрэмдээ аль аль талын сонирхолыг багтаах, мөн аль аль тал хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Үнэхээр чиний хэлсэнчлэн өсвөр насныхны интернет хэрэглээний асуудал эцэг эхчүүд, хүүхдүүдийн хооронд үл ойлголцол үүсгэж байгаа хамгийн том асуудлуудын нэг болоод байна.  Юуны түрүүнд аав тань чамд санаа тавьсандаа, сайн сэдлээр чамайг интернет хэрэглэхийг хориглож байгаа гэдгийг маш сайн ойлгоосой гэж хүсч байна.

Үүний дараагаар, энэ тохиолдолд интернет хэрэглээний талаар эцэг эх болон хүүхдүүд хоорондоо харилцан тохирч дүрэм гаргах, аль аль тал тэрхүү дүрмээ мөрдөхийг зөвлөдөг. Жишээ нь, оройны 9 цагаас хойш огт интернет хэрэглэхгүй, амралтын өдрөөр вайфай рүүтэр асаахгүй гэх мэт. Хамгийн чухал нь дүрэмдээ аль аль талын сонирхолыг багтаах, мөн аль аль тал хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

Зарим эцэг эхийн хувьд хэтэрхий захиргаадсан байдлаар асуудлыг шийдвэрлэхийг оролддог нь буруу юм. Мэдээж шаардлага тавих нь чухал ч эцэг эхийн өөрийн оролцоо мөн чухал гэдгийг мартаж болохгүй. 

 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Туслах сэтгэл судлаач Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Social #Facebook #Secure #Advice #Problem #Parents