“Дэлхийн сургуулиуд Монголд-2024” боловсролын өдөрлөг


Бизнес мэдээ | YOLO.MN
2024-09-03

Долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Дэлхийн сургуулиуд Монголд-2024” боловсролын өдөрлөгт та бүгдийг урьж байна. Та өдөрлөгт ирснээр 

  • Америк, 
  • БНХАУ, 
  • Их Британи, 
  • Канад, 
  • Солонгос, 
  • Сингапур, 
  • Хонг Конг, 
  • Швейцарь

зэрэг 9 улс орны 33 гадаадын их сургууль, коллежийн элсэлтийн албаны хүмүүстэй биечлэн уулзаж сургуулийн элсэлт, хөтөлбөрийн талаар зөвлөгөө мэдээлэл авахаас гадна бакалавр, магистр, доктор зэргээр суралцах, сургалтын тэтгэлэг, эссэ хэрхэн бичих талаар лекцэнд оролцох боломжтой. 

Урилгаар АНУ, Австрали, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс зэрэг орны ЭСЯамдууд зочин байгууллагаар оролцож гадаадад суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээллээ хүргэх болно.

“Дэлхийн сургуулиуд Монголд-2024” боловсролын өдөрлөг 10 дугаар сарын 5-6-нд 14.00-18.00 цагийн хооронд Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургуульд (Хан-Уул Имартын замын урд талд байршилтай) болно.

Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

Зохион байгуулагч: 

Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

Утас: 319016, 89069016, 89066941

 

#Дэлхийн сургуулиуд Монголд-2024