ENHYPEN "WALK THE LINE" дэлхийн аялан тоглолтоо зарлалаа


Т.Онон | YOLO.MN
2024-09-02

Өнөөдөр буюу 9-р сарын 2-нд BELIFT LAB ENHYPEN-ийн дараагийн дэлхийн аялан тоглолт болох "WALK THE LINE"-ыг танилцууллаа.

“WALK THE LINE” тоглолт 10-р сарын 5, 6-нд Солонгосын Гоянг хотод эхэлнэ. ENHYPEN Солонгос дахь тоглолтоо дуусгасны дараа Японд зочилж, 11-р сарын 9, 10-нд Сайтама, 12-р сарын 28-нд Фүкүока, Осака 1-р сарын 25, 26-нд тоглоно.

#ENHYPEN #WALK THE LINE #аялан тоглолт