Аливаа загварын чиг хандлага нь хэдэн арван жил тутамд солигдож, эргэн ирдэг мөчлөгтэй байдгийг хувцас загварт дурлагч хэн бүхэн мэдэх биз ээ.
Энэ жилийн хувьд 1970-аад оны “Хипи” соёлоос хамааралтай “Бохо” стиль 80-аад оны цулгуй минималист тренд хувцаслалтууд эргэн ирэлтээ хийж байна. "Бохо" стиль нь маш өнгөлөг газар шороо буюу байгалийн өнгийг давамгайлан ашигладаг, хээ угалз ихтэй загварын чиг хандлага юм. Тэгвэл уншигч та бүхэндээ энэ намрын загварын чи хандлагыг хүргэж байна.
Кардиган
Олон өнгийн хослол болсон кардиганаас илүүтэй нэг өнгөөр дагнасан нимгэн ноосон материалтай кардиганыг зөвлөж байна. Ийм төрлийн кардиган нь биед тухтайгаас гадна бүхий л төрлийн хувцастай төгс зохицох нь элбэг байдаг
Малгайтай цамц
Бидний өдөр тутамдаа өмсдөг малгайтай цамцыг энэ удаагийн намрын загварт савхи, цув зэргийн дотуур давхарлан өмсөх тренд болж буй..
Поло цамц
Оффис болон чөлөөт хувцаслалтын хамгийн төгс загвар яахын аргагүй поло цамц, подволк юм. Тэр дундаа хэвтээ судалтай полог хоолойтой цамцан дээр давхарлан өмсөх хандлага хүчээ авч байна.
Нэхмэл загварын хувцаснууд
Ийм төрлийн цамц, даашинз зэрэг нь эрхэмсэг дэгжин харагдуулахаас гадна зөвхөн өөртөө зориулж урлах боломжтой гэдгээрээ хамгийн том давуу талтай. Магадгүй таны хобби ч болох нь дамжиггүй.
Жинсээр дагнах
Энэ удаа ганцхан өмд, яак биш толгойн оройгоос эхлээд хөлийн ул хүртэл бүтэн жинсээр хувцаслах тренд олон улсад эрчээ авч байна. Үүнийгээ дагаад нимгэн жинсэн сорочка, цув, богино түрийтэй өсгийтэй гутал энэ намрын тренд болж байна.
Шилбээр татсан түрийтэй гутал
Өвдөг давсан урт түрийт өмнө жилийн тренд байсан бол энэ намрын хувьд шилбээр татсан түрийтэй гутал олны анхаарлыг татаж байна. Урт богино банзал, цувтай хослуулан өмсөх нь хамгийн чухал
Гүн улаан өнгийн хувцас
Энэ төрлийн өнгийн бүхий л хувцаслалт үзэсгэлэнтэй нүд булаам харагддаг. Хэрэв ийм өнгийн хувцас өмсөж байгаагүй, шинээр турших төлөвлөгөөтэй байгаа бол гоёл чимэглэл, цүнх, хумсны будалтаас эхлээрэй.
Даавуун цүнх
Даавуун материалтай дөрвөлжин хэлбэрийн цүнх нь дахин давтагдашгүй сонирхолтой хээтэй бөгөөд илүү албан дүр төрх бүрдүүлэхэд тохиромжтой.
Цүнхний чимэглэл
Үүргэвч, цүнхэндээ алчуур, тэмдэг, үслэг тоглоомоор чимэглэн үүрэх нь энэ намрын тренд болжээ.
Богино банзал /юбканы/ хосло
1990-ээд оны мэдрэмж төрүүлэм урт, богино шулуун загварын юбка топ, хүрмийн хослол намрын загварын чиг хандлагад багтжээ.
Дээр дурдсан зүйлсээс гадна шоон болон барын судалтай хувцаснууд мөн сул загварын "күүл" харагдах хувцаслалтаар энэ намрын загварын чиг хандлагыг тодорхойлж болно.
ЭНЭ НАМРЫН ОНЦЛОХ ӨНГӨ
Хувцаслалтын хамгийн чухал зүйл бол өнгө ба өнгөний хослол. Хэтэрхий олон өнгө холих эсвэл хэт тод өнгийн хувцсыг сонгон өмсөх нь эмх замбараагүй тухгүй харагдуулна. Хэрхэн зөв өнгөө сонгох вэ? Гэвэл нэн тэргүүнд хувийн өнгөө тодорхойлж үүний дараагаар тухайн улирлын голлох буюу тренд өнгийг мэдэх хэрэгтэй.Тэгвэл уншигч та бүхэндээ энэ намрын голлох өнгийг танилцуулъя:
Б.Маралмаа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх