BLACKPINK-ийн Jisoo "Monthly Boyfriend" шинэ драмад тоглож магадгүй


Т.Онон | YOLO.MN
2024-08-29

Өнөөдөр Жисүг "Monthly Boyfriend" шинэ драмад эмэгтэй гол дүрд тоглох санал авсан гэж мэдээллээ.

Мэдээллийн хариуд Jisoo-н BLISSOO агентлаг "Одоогоор бид саналыг хянаж байна" гэв.

Jisoo анх 2021 онд JTBC-ийн "Snowdrop" олон ангит кинонд Jung Hae In-тэй хамтран тоглож байсан. Мөн Jisoo "The Plot" кинонд дүр бүтээсэн бөгөөд улмаар Ан Хё Сеоп, Ли Мин Хо нарын хамтран тоглосон "Omniscient Reader’s Viewpoint" кинонд тоглосон.

Үүнээс гадна Жисү жүжигчин Пак Жун Минтэй хамтран удахгүй гарах "Newtopia" хэмээх зомбитой кинонд тогложээ.

2-р сард Jisoo өөрийн бие даасан үйл ажиллагаанд зориулан BLISSOO хэмээх цоо шинэ компанийг үүсгэн байгуулсан нь өөрийн хувийн карьерийг эхлүүлсэн BLACKPINK-ийн гурав дахь гишүүн болсон юм. Жисү BLACKPINK-ийн YG Entertainment агентлагийн дор хамтлагийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ өөрийн ах Ким Жун Хуны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа BLISSOO-ийн дор жүжигчний хувиар ажиллаж байна.

#Jisoo #Monthly Boyfriend