Өнгөрсөн оны наймдугаар сард гарсан засгийн газрын шийдвэрийн дагуу энэ оны хичээлийн жилээс тодорхой шаардлага хангасан багш мэргэжлээр суралцах хүсэлтэй оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь даах талаар мэдээлсэн.
Уг шаардлагад:
Дээрх шийдвэр багш мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг бүх их дээд сургуулиудад хамаарна.
Тэтгэлэгт хамрагдах оюутны гэрээнд төгсөөд мэргэжлээрээ орон нутагт гурван жил эсвэл Улаанбаатарт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд таван жил заавал ажиллах шаардлагатай гэж тусгагджээ.
Энэхүү шийдвэрийн хүрээнд багш мэргэжлээр сонгон суралцагчдын тоо өмнөх оноос нэмэгдсэн эсэхийг Монгол Улсын Боловсролын Их сургууль (МУБИС)-ийн сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга Д.Цэдэвсүрэнгээс тодрууллаа.
“Өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад манай сургууль 20-30 хувиар их элсэгчтэй байна.
Оюутнууд монгол хэл, уран зохиол, биеийн тамир, нийгэм хүмүүнлэгийн ухааны багшийн ангиудыг түлхүү сонгодог.
Мөн энэ жил бага боловсролын багшийн анги бусад жилүүдээс олон оюутантай байна.
Бид саяхан байгалийн ухаан, сургуулийн өмнөх боловсрол, математик, мэдээлэл зүй, насан туршийн боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, хүмүүнлэгийн хөтөлбөртөө нэмэлт элсэлт зарласан.
Эдгээрээс бусад мэргэжлийн ангиуд тоондоо хүрсэн. Шилжиж ирсэн оюутнуудын хувьд ихэвчлэн өөр мэргэжлийн хөтөлбөрөөс шилжиж ирдэг тул эхний улирлын төлбөрөө төлөөд дараагийн улирлаас дээрх шаардлагыг ханган тэтгэлэгт хамрагдана. Харин багш хөтөлбөрөөс адил хөтөлбөр рүү шилжиж байгаа тохиолдолд өмнөх сургуульдаа тэтгэлэгт хамрагдаж байсан бол тэтгэлэг нь үргэлжилнэ” гэв.
Багш хөтөлбөрт нэг жилд нийт хамрагдах боломжтой оюутнуудын тоог Боловсролын Зээлийн Сан, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам (БСШУЯ) хамтран гаргадаг. Уг хүрээнд их дээд сургуулиуд элсэгчдээ хамруулна.
МУБИС өнгөрсөн жилүүдэд ковид, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан сургалтын төлбөрөө нэмээгүй. Энэ жил үндсэн төлбөр 15-20 хувь нэмэгдэж, жилийн 3 сая 700 мянга болсон аж.
А. Саранчимэг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх