102 настай эмэгтэй Британийн хамгийн өндөр настай шүхрээр үсрэгч болжээ


Т.Онон | YOLO.MN
2024-08-26

102 настай эмэгтэй төрсөн өдрөөрөө 2133 метрийн өндрөөс онгоцноос үсрээд Британийн хамгийн өндөр настай шүхрээр үсрэгч болжээ. Үсрэхээс өмнө Манетт Бейли BBC-д хэлэхдээ буяны байгууллагад мөнгө цуглуулахын тулд үүнийг хийсэн гэжээ. Мөн түүний эр зориг бусад өндөр настнуудад идэвхтэй байх урам зориг өгөх байх гэж найдаж байгаагаа хэлэв.

Энэ нь түүний анхны экстрим аялал биш юм. Тэрээр одоогоос 2 жилийн өмнө 100 насныхаа төрсөн өдрөөр Силверстоун мото уралдааны тойргийг Ferrari маркийн машинаар 210 км/цагийн хурдтайгаар тойрон явж байжээ.

Манетт Бэйли 102 настайдаа шүхрээр үсэрсэн нь 2017 онд 101 настай Вердун Хэйсийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн юм.

#medee