BLACKPINK-ийн "WHISTLE" дуу нь 900 сая хандалт авлаа


Т.Онон | YOLO.MN
2024-08-23

8-р сарын 22-нд BLACKPINK хамтлагийн дуу болох "WHISTLE" дууны клип нь YouTube дээр 900 сая хандалт авч, "DDU-DU DDU-DU", "Kill This Love", "BOOMBAYAH", “As If It’s Your Last,” “How You Like That,” and “Ice Cream”-ын дараа хийсэн долоо дахь албан ёсны хамтлагийн дууны клип болжээ.

"WHISTLE" нь анх 2016 оны 8-р сарын 8-ны 20 цагт гарсан. Энэ амжилтад хүрэхийн тулд найман жил 13 хоног зарцуулсан гэсэн үг.  

BLACKPINK-ийн "WHISTLE" дуу нь 2016 онд "BOOMBAYAH" нэртэй анхны дуутай яг нэг өдөр гарчээ. Энэ хоёр дуу нь тэдний анхны "Square One" цомгийн дуу билээ. "WHISTLE" бол BLACKPINK-ыг К-поп салбарт шууд хүлээн зөвшөөрөгдөхөд тусалсан дуунуудын нэг юм.

#BLACKPINK #WHISTLE