“Шинэ Монгол Мабүчи тэтгэлгийн сан”-ийн талаар түгээмэл асуулт хариулт
Шинэ Монгол Мабүчи сангийн тэтгэлэгт хөтөлбөр нь дотоодын их дээд сургуульд 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж буй, хичээл зүтгэлтэй, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудад хүү шимтгэлгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөл бүхий менторшип хөтөлбөртэй тэтгэлэгт хөтөлбөр юм.
“Шинэ Монгол Мабүчи тэтгэлгийн сан”-ийн талаар түгээмэл асуулт хариулт:
1. Энэхүү тэтгэлэг нь нэг удаа 1500 ам.доллар авдаг уу?
Үгүй ээ. Таныг бакалаврын хөтөлбөрөө дуусах хүртэл жил бүр 1500 ам.доллар олгогдоно. Жишээлбэл МУИС-ийн 1 дүгээр курст орох суралцагчийн хувьд нийтдээ 6000 ам.доллар авна гэсэн үг.
2. Зөвхөн “Шинэ Монгол” Дээд сургуульд суралцдаг байх шаардлагатай юу?
Та аль ч дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн суралцагч байж болно.
3. Зөвхөн АШУҮИС болон МУИС-ХЗС-ийн 2 болон 4 дүгээр түвшинд суралцдаг байх ёстой юу?
Дээрх сургуулиудын бакалаврын өдрийн хөтөлбөр 5 эсхүл 6 жил байдаг учир ийм шаардлагыг тавьдаг болно. Гэхдээ шаардлага хангасан аль ч курсын оюутан (төгсөх курсын оюутан хамаарахгүй) тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой байдаг.
4. Тэтгэлгийг эргэн төлөхөд ямар нэгэн хүү шимтгэлтэй юу?
Мэдээж үгүй. Та төгссөнөөсөө 1 жилийн дараагаас жил бүр санхүүгийн дарамтгүйгээр бага дүнгээр тогтмол, ямар нэгэн хүү шимтгэлгүйгээр авснаа л эргүүлэн төлдөг.
5. Яагаад заавал эргүүлж төлдөг вэ?
Та өнөөдрийн тэтгэлэгт оюутан, дараа үеийнхээ тэтгэлэг олгогч буюу таны эргүүлж төлсөн тэтгэлэг өөр нэгэн оюутанд тусламж болж хүрдэг билээ.