Амралтын өдрүүдээр ХААНА, ЮУ болох вэ?


YOLO.mn | YOLO.MN
2024-08-23

YOLO.mn сайт амралтын өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ГАДАА ТАЛБАЙН НОМЫН УУЛЗАЛТ

Хэзээ: Наймдугаар сарын 24-ний 8:00 цагт

Хаана: Хүүхдийн Парк

Тайлбар:  ОМИ номын клубээс зохион байгуулж буй ГАДАА ТАЛБАЙН номын уулзалтад урьж байна.
Ярилцах ном: Хүн бүр дуртай номоо ярина. (Тусгайлан заасан төрөл байхгүй)
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Цуглах цэг: Улаанбаатар паркийн Амгалан зүлэг
Такс: 5.000₮ кофе, жигнэмэг багтсан (хүн бүр өөрсдийн аяга авч ирэх) 6-с дээш насны хүүхдээ дагуулан ирж болно. Хүүхдийн такс: 3,000₮.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ANNYEONG DANCE STUDIO'S K-POP COVER DANCE EVENT

Хэзээ: Наймдугаар сарын 24-ний 18:00 цагт

Хаана: Хүүхдийн Парк

Тайлбар:  Annyeong dance studio K-POP ковер бүжиг гаргах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ба Парк дээр өөрсдийн бэлдсэн бүжиг, болон дууны үзүүлбэрүүдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлнэ.
Доорх үзүүлбэрүүд үзүүлэхээс гадна RANDOM PLAY DANDE болох ба ялагчийг тодруулан бэлэг өгнө.
K-POP-д хайртай, бүжиглэх дуртай бүх насныхныг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 


БИЛЛИАРД СОНИРХОГЧДЫН ТЭМЦЭЭН

Хэзээ: Наймдугаар сарын 24-ний 10:00 цагт

Хаана: Sky residence

Тайлбар:  Мэргэжлийн Тамирчин оролцохгүй бүгд сонирхогчид байх болно. Нас харгалзахгүй. 
1-р байр өргөмжлөл 500к шагнал
2-р байр өргөмжлөл 250к шагнал
3-р байр өргөмжлөл 150к шагналтай.
ТАХ: 40k

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

АНУ-Д ДЭЛХИЙН ТОП ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦЪЯ

Хэзээ: Наймдугаар сарын 24-ний 13:00-17:00 цагт

Хаана: Аюуд Тауэр 13 давхар, 1305 тоот

Тайлбар: Энэхүү өдөрлөгт ирснээр АНУ-д хэрхэн суралцах талаар, элсэлтийн шаардлага болон процесс, визний шаардлагууд болон бүрдүүлэх бичиг баримтууд, АНУ-н тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

АНУ-Д ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ БОЛОМЖ, ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ

Хэзээ: Наймдугаар сарын 24-ний 9:30 цагт

Хаана: Аз Хур номын их дэлгүүр

Тайлбар: Дайманд майнд академийн үүсгэн байгуулагч Э.Хишгээ, түүний хүү А.Чингүнжав нар Америк улсад сар орчим хугацаанд 4 хот 11 сургуулиар орж тэтгэлэгтэй сурах боломж, амьдрах орчин нөхцөлийн талаар судалгаа хийсэн бөгөөд судалгааны мэдээллээ хуваалцах болно.
Эртэч бүртгэл: 39,000 төгрөг ( Үндсэн үнэ: 49,000төгрөг)

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

BMX DAY 2024 ULAANBAATAR

Хэзээ: Наймдугаар сарын 25-ны 11:00-17:00 цагт

Хаана: Ulaanbaatar Park, Skate Park

Тайлбар: BMX унадаг сонирхдог хүн бүхэндээ зориулан BMX Day 2024 маань болоход хэдхэн хоног үлдээд байна. Нэг өдөр бидэнтэй хамт шинэ зүйлс сурч, мэдэрч бас өрсөлдөх өнгөрүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

PRIDE КИНО ҮЗВЭР

Хэзээ: Наймдугаар сарын 25-ны 20:00 цагт

Хаана: Улаанбаатар парк

Тайлбар: “Pride” кино нь 2014 онд үзэгчдийн хүртээл болсон бүтээл юм. Тус кинонд 1984 оны Британид олон тооны уурхайг хаах болсонтой холбоотойгоор уурхайчид бослого гаргаж, тэмцэж байх зуурт уурхайчдын ар гэр хямралд өртжээ. Яг тухайн цаг үед лесбиян, гей идэвхтнүүд уурхайчдын гэр бүлд зориулсан мөнгөн тусламжийг цуглуулж, “Лесбиян, гей хүмүүс уурхайчдыг дэмжинэ” компанит ажлыг өрнүүлсэн түүхтэй юм. Ингэснээр уурхайчдын эрхээр дамжуулан лесбиян, гей хүмүүс өөрсдийн оршихуйг, өөрсдийн эрхийг нийгэмдээ зарлах суурь бий болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

#events #Хаана, юу болох вэ?