2024 оны хурдацтай хөгжиж буй хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхийн тулд онц сонирхолтойгоор анхаарал татахуйц CV бичих нь урьд урьдынхаас илүү чухал болоод байна. Шинэ технологи гарч ирж, ажил олгогчдын хүлээлт өөрчлөгдөж байгаа энэ үед анкет нь зөвхөн бидний ур чадвараас гадна орчин үеийн ажлын байранд дасан зохицох чадварыг тусгах ёстой.
Тэгэхээр 2024 онд таны анхаарлыг татахуйц CV хэрхэн бичих вэ? Ажил олгогчид CV харахдаа дунджаар ердөө 6-7 секунд зарцуулна гэдгийг санаж тодорхой, товч бөгөөд мэдээллийг агуулаарай.
Судалгаанаас үзэхэд, ажлын анкет бүрт өөрийн CV-гээ тохируулсан ажил хайгчид ерөнхий CV ашигладаг хүмүүстэй харьцуулваас ярилцлагад орох дуудлага авах магадлал 40%-иар илүү байдаг ба ажил мэргэжлийн дунд шатны мэргэжилтнүүд болон удирдах албан тушаалтнуудад ихэвчлэн хоёр хуудас бүхий анкетыг илүүд үздэг. Тэгэхээр энэ хоёр хуудсанд юу байх ёстой вэ?
1. Дижитал форматыг нэвтрүүлэх
2024 онд дижитал CV нь хэвийн үзэгдэл болжээ. Энэ нь зөвхөн PDF хуулбарыг имэйлээр илгээнэ гэсэн үг биш юм. Төрөл бүрийн програм ашиглан илүү үзэмжтэй, эвтэйхэн бөгөөд энгийн CV бүтээх хэрэгтэй.
Шилдэг зөвлөмжүүд:
2. Дижитал ур чадварыг онцлон тэмдэглэ
Алсын ажил, дижитал харилцаа холбоо стандарт болж байгаа энэ үед дижитал ур чадвараа харуулах нь маш чухал юм. Үүнд хамтын ажиллагааны хэрэгсэл, программ хангамж, холбогдох технологийн ур чадвар зэрэг багтана.
Юу оруулах вэ:
3. Зөөлөн ур чадварт анхаарлаа төвлөрүүл
2024 онд ажил олгогчид техникийн мэдлэгээс гадна бас хүмүүстэй харилцах чадвар сайтай ажил горилогчдыг хайж байна. Эдгээрийг онцлох нь урьд өмнөхөөс илүү чухал болжээ.
Гол зөөлөн ур чадварууд нь:
4. Амжилтаа тоогоор илэрхийл
2024 онд өгөгдөлд тулгуурласан үр дүн нь илүү анхаарал татах болов. Амжилтаа тоолж, өмнөх үүрэгт ажилдаа хэрхэн нөлөөлсөнийг харуулахын тулд хэмжигдэхүүнийг ашигла.
Жишээ нь:
“CV бол намтар биш. Энэ бол таны өргөдөл гаргаж буй ажилд яг юу тохирохыг онцолсон амжилтын сонгомол тэмдэглэл юм. CV бүрийг тодорхой үүрэг, компанид тохируулан бичээрэй." – Жон Лис, Карьерын стратегич, зохиолч
5. Мэргэжлийн дүгнэлтийг оруулах
Таны туршлага, ур чадвар, ажил мэргэжлийн зорилгыг багтаасан мэдээллийг хураангуй бичсэнээр CV-гээ эхлүүлээрэй.
Та үүнийг дараах байдлаар бичиж болно:
“Хамгийн үр дүнтэй CV бол нэр дэвшигчийн гол амжилт, үр дүнг тодорхой бөгөөд товч байдлаар харуулсан намтар юм. Эдгээр амжилтыг дээд хэсэгт нь онцлон тэмдэглэх нь ажилд авах менежерүүдийн анхаарлыг шууд татаж чадна." – Лу Адлер, The Adler группын гүйцэтгэх захирал
6. Товч бөгөөд хамааралтай байх
Хэдийгээр өмнө нь хийж байсан ажил бүрийг оруулах нь сонирхолтой боловч таны өргөдөл гаргаж буй ажилтай нийцэх хамгийн хамааралтай туршлага дээр анхаарлаа төвлөрүүл. Хоёр хуудаснаас илүүгүй CV бич.
Шилдэг зөвлөмжүүд:
7. Тасралтгүй суралцахыг урьтал болго
Хурдан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлд тасралтгүй суралцах нь маш их үнэлэгддэг. Таны ур чадварыг сайжруулах нэмэлт сургалт, гэрчилгээ, курсуудыг бичээрэй.
Жишээ нь:
8. Нарийвчилсан зүйлд анхаарлаа хандуул
Таны CV-д гарсан алдаа нь ажил олгогчдод сөрөг сэтгэгдэл төрүүлнэ. Таны CV зөв бичгийн алдаа, дүрмийн алдаа, утгын алдаа зэрэг бусад алдаа байгаа эсэхийг шалгаарай.
Үүнийг хэрхэн хийх вэ:
9. Хувийн зан чанар
Мэргэжлийн ур чадвараа харуулахаас гадна бага зэрэг зан чанар нэмэх нь таны CV-г илүү тодотгож өгнө. Компанийн соёлтой нийцэж болох хобби эсвэл сонирхлын тухай оруул.
Жишээ нь:
Ажил олгогчдын 92% нь ажилд авах явцад нэр дэвшигчдийн нийгмийн сүлжээ болон LinkedIn-ийг шалгадаг. Тиймээс өөрийн CV-гээ онлайн мэргэжлийн оролцоотой уялдуулах нь маш чухал юм.
Эх сурвалж: ITN Business
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх