Жил бүр 1500 ам.доллар олгодог менторшип хөтөлбөртэй оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ.
Мабүчи олон улсын тэтгэлгийн сангийн хөрөнгө оруулалттай, Шинэ Монгол Мабүчи сангийн тэтгэлэгт хөтөлбөр нь дотоодын их дээд сургуульд 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж буй, хичээл зүтгэлтэй, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудад хүү шимтгэлгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөл бүхий менторшип хөтөлбөртэй тэтгэлэгт хөтөлбөр юм.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай хэрэгждэг бөгөөд эхний үе шатанд холбоосын дагуу оюутнуудын илгээсэн материалуудыг сонгон шалгаруулалтын комисс шалгаруулж, хоёр дахь шатанд эхний шатанд шалгарсан оюутнуудтай ярилцлага хийж оюутнуудыг сонгодог.
Тэтгэлэгт хөтөлбөрийн хамрах хүрээ:
Их дээд сургуулийн I болон Ш курсын оюутан,
Тавигдах ерөнхий шаардлага:
Сургалтын тэтгэлгийн хэмжээ:
Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын тоо:
Эргэн төлөлт хийх хугацаа: Их дээд сургуулиа төгссөнөөс нэг жилийн дараагаас тэтгэлгийн эргэн төлөлтийг хийдэг. Эргэн төлөлт хийхдээ долларын ханшийн өсөлтөөс үл хамааран анх тэтгэлэг авсан дүнгээрээ л эргэн төлөлт хийнэ. Ингэснээр дараа үеийн оюутны тэтгэлгийн тодорхлой хэсгийг өмнөх үеийн оюутан бүрдүүлж, тэтгэлэг олгогч болох юм.
Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө илгээх хугацаа: 2024.08.10-2024.09.15
Өргөдөл хүлээн авах холбоос: https://forms.gle/wTvw5L5SFE8T4XZq6
Тэтгэлэгийн менторшип хөтөлбөрийн онцлог:
Тэтгэлэгт хөтөлбөрт бүрдүүлэх материал:
Нэгдүгээр үе шат:
Хоёрдугаар үе шат:
Холбоо барих: mabuchi@shinemongol.edu.mn, +976-99298618
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх