Зуны сүүлийн сар биднийг угтан ирлээ. Хичээл, сургууль эхлэхээс урьтаж шинэ к-драмуудаа хүлээн авч үзээрэй. Энэ сард инээдмийн, романтик, триллер гээд олон төрлийн кино нээлтээ хийхээр төлөвлөжээ. Ингээд наймдугаар сард үзэгчдийн хүртээл болох к-драмыг багцлан хүргэж байна.
“Bad Memory Eraser”
Цацагдах өдөр: Наймдугаар сарын 2
Үйл явдал: Ли Кун ирээдүйтэй теннисчин байсан ч бэртэл авна. Тэрээр бэртэл авсны дараа өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй, өөртөө итгэлгүй болж, амьдрал нь бүрэн өөрчлөгддөг. Гэвч санаандгүй байдлаар дурсамжийн баллуурыг ашиглан ой санамжаа мартан, ерөнхийдөө шинэ хүн болно. Харин нөгөө талд Ли Куны анхны хайр болох тархины, мэдрэлийн эмч Кён Жу Ён байх ба тус кино нь тэдний хайрын сонирхолтой хайрын түүхийг өгүүлэх юм.
“Love Andante”
Цацагдах өдөр: Наймдугаар сарын 7
Үйл явдал: Хойд Солонгос болон Өмнөд Солонгос хоёр дахин нэгдэх зорилгоор “Энх тайвны тосгон” байгуулна. Тус тосгонд хоёр солонгосын томилогдсон хүмүүс туршилтын хугацаатай хамтдаа амьдрах ба энэ үед Өмнөд Солонгосын төгөлдөр хуурч Жу Хён болон Хойд Солонгосын өндөр албан тушаалтны охин На Кён нар андуурагдан хамтдаа амьдарч буйгаар үйл явдал өрнөнө.
“Romance in The House”
Цацагдах өдөр: Наймдугаар сарын 10
Үйл явдал: Бён Мү Жин болон Гем А Ён нар гэрлэсэн хосууд. Тэд Бюн Ми Рае, Бён Хён Жэ гэх хоёр хүүхэдтэй. Бён Мү Жин буюу эцэг нь янз бүрийн бизнес хийхийг оролддог боловч дандаа бүтэлгүйтэж эцэстээ тэвчээр нь алдарсан хосууд сална. Үүнээс хойш 11 жилийн дараа түүний хүүхдүүд том болсон байх ба ээж нь хүүхдүүдээ тэжээхийн тулд бүхий л ажлыг голохгүй хийнэ. Энэ үед Бён Мү Жин гарч ирэх ба тэрээр томоохон барилгын эзэн болсон байна.
“Your Honor”
Цацагдах өдөр: Наймдугаар сарын 12
Үйл явдал: Хүүхдийнхээ төлөө бие биетэйгээ дайтаж буй хоёр аавын түүхийг өгүүлнэ.
Сон Пан Хо бол хүн бүрийн хүндэлдэг, халуун дулаан сэтгэлтэй шүүгч. Тэрээр өнгөрсөн амьдралдаа ямар ч алдаа, муу зүйлгүйгээр амжилтад хүрч, зөв шударга амьдарсан хүн. Харин Ким Ган Хэон бол гэмт хэргийн шинжтэй байгууллагын дарга. Түүнээс хүн бүр айж чичирдэг, хүйтэн сэтгэлтэй хүн гэж харагдах ч хүүхдийнхээ хувьд тууштай мундаг аав юм.
“The Tyrant”
Цацагдах өдөр: Наймдугаар сарын 14
Үйл явдал: Тус кино нь адал явдалт, тулаант төрлийн кино бөгөөд олон янзын хүмүүс дарангуйлагч программын дээжийг авахаар тэмцэж буй тухай өгүүлнэ.
“Perfect Family”
Цацагдах өдөр: Наймдугаар сарын 14
Үйл явдал: Чой Жин Хёк эхнэр Ха Юн Жү болон хайрт охин Сон Хуи нар бол аз жаргалтай, төгс гэр бүл. Гэвч охин Сон Хуи санаандгүй байдлаар найзыгаа алснаар тэдний амьдрал төгс байхаа болино. Үүний дараа тэдний гэр бүлд олон сөрөг зүйлс тохиолдож, тэд улам олон муу зүйл хийнэ. Харин нэгэн өдөр “Төгс гэр бүл” нэрийн цаадах тэдний бодит амьдрал бусдад илчлэгдэж эхэлж буйгаар үйл явдал өрнөнө.
“Black Out”
Цацагдах өдөр: Наймдугаар сарын 16
Үйл явдал: Ко Жун Ву бол 19 настай, нэр хүндтэй анагаахын сургуульд орох мөрөөдөлтэй ахлах сургуулийн хүү. Гэвч санаандгүй байдлаар хоёр охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдан 10 жил шоронд хоригддог. Шоронгоос гарч ирсны дараагаар төрөлх нутагтаа ирэн амьдрах гэтэл түүний эргэн тойронд хачин жигтэй зүйл тохиолдоно. Тэрээр 10 жилийн өмнөх өнөөх хоёр охинд юу болсон, хэн хөнөөсөн тухай мэдэхээр мөрдөгч Но Сан Чеолтой холбогдоно.
“DNA Lover”
Цацагдах өдөр: Наймдугаар сарын 17
Үйл явдал: Тус кино нь олон бүтэлгүй харилцаатай учирсан генетик судлаач Хан Со Жины тухай өгүүлэх романтик, инээдмийн кино юм. Тэрээр генээр дамжуулан заяаны ханиа хайж байхдаа эмэгтэйчүүдийн эмч Шим Ён Вүтэй учирч буйгаар үйл явдал өрнөх аж.
“Love Next Door”
Цацагдах өдөр: Наймдугаар сарын 17
Үйл явдал: Чой Сын Хё болон Бэ Сок Рю нар сайн найзууд. Тэдний ээжүүд ч дотны сайн найзууд бөгөөд багаасаа л хамт усанд орж, үй зайгүй тоглож өссөн. Олон жилийн дараа Чой Сын Хё Өмнөд Солонгосын хамгийн чадварлаг, дур булаам архитектур болсон байх ба Бэ Сок Рю-гийн хувьд томоохон компанийн төслийн менежерээр ажиллана. Гэвч Бэ Сок Рю тодорхой шалтгааны улмаас ажлаасаа гаран ажилгүй болно. Энэ үедээ санаандгүй байдлаар хуучны найз Чой Сын Хи-тэй тааралддаг.
“Pachinko 2”
Цацагдах өдөр: Наймдугаар сарын 23
Үйл явдал: Эл кино нь Японы колоничлолын үеэс 1980-аад он хүртэлх дөрвөн үеийн Солонгос цагаач гэр бүлийн түүхийг өгүүлдэг билээ. Харин хоёрдугаар бүлэгт хоёр хүүхдээ өсгөж буй ганц бие ээж Сунжагийн амьдралын түүх болоод түүний тэсвэр хатуужил, эрч хүчийг илүүтэй харуулах юм.
“The Frog”
Цацагдах өдөр: Наймдугаар сарын 23
Үйл явдал: 2000 оны зун хөдөө нутагт зочид буудал ажиллуулж буй Санг Жун болон 2021 оны зун тэтгэвэр авч байгаа Янг Ха гэх хоёр эрийн түүхийг харуулна. Тус хоёр хүнд ижил зүйл тохиолдоход тэд огт өөр шийдвэр гарган амьдарч буйг өгүүлэх аж.
“Cinderella at 2 AM”
Цацагдах өдөр: Наймдугаар сарын 24
Үнсгэлжингийн түүхийг бүгд мэднэ биз дээ. Хойд ээж, эгч нартаа гологдсон эмэгтэй эцэст нь ханхүүтэй хуримлан аз жаргалтайгаар үлгэр төгсдөг. Харин орчин үеийн үнсгэлжингийн түүх ямар байх бол?
Үйл явдал: Ха Юн Со бол томоохон компанид багийн ахлагчаар ажиллаж буй залуу эмэгтэй. Тэрээр сэтгэл татам, сайхан зан чанартай, компанидаа ч үнэлэгддэг нэгэн. Харин түүний найз залуу Со Жу Вон түүний компанид ажилладаг энгийн нэгэн залуу. Гэвч Со Жу Вон баян айлын хүү байх ба түүний гэр бүлийнхэн Ха Юн Сог эсэргүүцэн тэднийг салгахыг оролдоно.
“No Gain No Love”
Цацагдах өдөр: Наймдугаар сарын 26
Үйл явдал: Со Хэ Ён бол ямар ч нөхцөлд мөнгө алдахыг хүсдэггүй зарчимч эмэгтэй. Харин Ким Жи Вүк бол Ким Жи Вүк бол нэгэн дэлгүүрт цагийн ажил хийдэг, эелдэг зантай, зөв шударга байх хүсэлтэй хүн. Со Хэ Ёны компани хэцүү нөхцөл байдалд хүрсэн тул тэрээр хуурамчаар Ким Жи Вүк-тэй гэрлэнэ.
“The Queen Woo”
Цацагдах өдөр: Наймдугаар сарын 29
Үйл явдал: Ву Хи бол Когурёо улсын хатан. Түүний нөхөр буюу Когурёо улсын хаан гэнэт нас барснаар тэдний эрх мэдэлд асуудал үүсдэг. Ноёд түшмэд, томоохон эрх мэдэлтнүүд хааны эрх мэдлийг авахын тулд өрсөлдөж эхэлнэ. Харин энэ үед Ву Хи хатан өөрийн болоод хааны суудлыг авч үлдэхийн тулд тэмцэнэ. Гэвч тэрээр 24 цагийн л хугацаа бий.
Эх Сурвалж: Soompi
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх