Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би түүнтэй эргээд найзууд болж нэг ширээнд суумаар байна
Сайн байна уу? Хүүхэд бүрийн асуудалд хариу өгч тусалдаг танд юун түрүүнд баярлалаа.
Миний асуудал бол би түрүү жил нэг охинд сайн болсон юм. Түүнтэй олон сар хамт сууж хамтдаа хичээлээ хийсэн. Ерөнхийдөө бид хоёрын харилцаа үнэхээр сайн байсан. Даанч нэг удаа би түүнийг маш их гомдоож бид хоёр хамтдаа суухаа больж зөвхөн ангийн найзууд л болсон. Би хэлсэн зүйлдээ гэмшсэн ч тэр намайг өмнөх шигээ хүндлэхээ больж зөвхөн шалгалтан дээр л сайхан харьцдаг болсон.
Би түүнтэй сайхан харъця гэсэн ч улам бүр гомдоогоод байх юм. Одоо би хичээл эхлэхээр түүнд бэлэг өгөхөөр шийдсэн. Гэхдээ би тэрэнтэй эргээд сайн харилцаатай болж хамтдаа суумаар байна. Яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн алдаагаа дахин давтахгүй байхыг эрхэмлээрэй
Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Чин сэтгэлээс гарч буй зүйл заавал нөгөө хүндээ хүрдэг. Өнгөрсөнөөсөө сургамж аваад аль болох хүндэлж харилцах нь чухал. Чи миний хувьд үнэ цэнэтэй гэдгийг нь ойлгуулах, мөн хамт суумаар байгаагаа илэрхийлж гомдоосондоо харамсаж байгаагаа болон одоо ямар сэтгэгдэл, мэдрэмж төрж байгаагаа хуваалцаарай.
Өөрийгөө хайрлаж байгаагийн нэг хэлбэр байж болно. Хэн нэгэнд татагдаж сайн байна гэдэг нь өөрийн дутагдлаа олж мэдээд засах хамгийн чухал мөч учраас өөрийн алдаагаа дахин давтахгүй байхыг эрхэмлээрэй. Чамд сайхан бүхнийг хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Туслах сэтгэл судлаач Б.Тоонолжин
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх