Оюутан сурагчид мөнгө олох аргууд


YOLO.mn | YOLO.MN
2024-08-01

Хэрэв чи анхны ажлын байрандаа хараахан гараагүй оюутан эсвэл сурагч бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Мөнгө олох санаануудын жагсаалтыг гаргалаа.

Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 нас гэж заасан. 13-14 насны хүүхдэд ХӨНГӨН АЖИЛ хийхийг л зөвшөөрдөг. Ажил хөдөлмөр хийхэд аюулгүй байдал чухал тул гэрээ хийж холбогдох мэдээлэл сайн аваарай.  Мөн эцэг эхээсээ заавал зөвшөөрөл авах юм шүү.

1.  Нохой салхилуулах

Хэрэв чи нохойнд дуртай бол нохой салхилуулах ажил давгүй сонголт юм. Гэрийн тэжээвэр амьтдаа эзгүй үед нь асрах хэн нэгнийг ажилд авах хүмүүсийг ойр орчноосоо эсвэл фейсбүүкийн төрөл бүрийн амьтан тэжээгчдийн группүүдээс олох боломжтой.

2. Гэрээт ажилтнаар ажиллах

Ур чадвартаа тохирсон ажил олоорой. Чөлөөт ажил нь илүү уян хатан хуваарьтай байхын зэрэгцээ ашигтай байж болно. Хэрэв чи бичих сонирхолтой бол манай yolo сайтад нийтлэлч болох ч боломжтой. Бидэнтэй холбогдох бол yolo@mongolcontent.mn хаягаар холбогдоорой.

3. Маркетингаас орлого олох

Хэрэв чамд вэбсайт эсвэл хувийн блог байгаа бол маркетингийн тусламжтайгаар нэмэлт мөнгө хийх боломжтой. Сайт дээр бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, дараа нь хэрэглэгчид таны зар дээр дарсны үр дүнд бий болсон борлуулалтын тодорхой хувийг авах боломжтой.

4. Онлайн дэлгүүр нээх

Хоббигоо бизнес болгож болно. Гоёл чимэглэл хийх, модон эдлэл, нэхмэл хатгамал, зураг болон бусад гар урлалын ур чадвар нь чамайг нэмэлт мөнгө олоход тусална. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан онлайн дэлгүүрээ эхлүүлж болно.

5. Багшаар ажиллах

Чиний мэдлэг дунд сургуулийн математик эсвэл их сургуулийн түвшний эдийн засгийн чиглэлээр байгаа эсэхээс үл хамааран оюутнууд болон тэдний эцэг эхчүүд чиний тусламжийг авахад бэлэн байгаа. Гадаад хэлний мэдлэг, математик, төгөлдөр хуур, хими биологи гээд хүссэн чиглэлээрээ хичээл заах боломжтой. Хичээлийн хоцрогдол арилгах сургалтууд зөндөөө байдаг ч сургалтын төвд биш арай хямд зардлаар буюу хүүхдээр хичээл заалгах сонирхолтой эцэг эхчүүд бишгүй бий шүү.

6. Улирлын чанартай ажил

Зуны барилгын тохижилт, амралтын жижиглэн худалдаа хийхээс гадна улирлын чанартай ажлууд их байдаг. Жишээлбэл, нягтлан бодох бүртгэлийн компаниуд татварын улирлын үеэр нэмэлт тусламж авдаг. Гэхдээ ажилд орохын өмнө заавал гэрээ байгуулаарай.

7. Хүргэлтийн ажил

Хүргэлтийн ажил нь чамайг мөнгө олоход үнэхээр тусална. Бараа материал, хоол зэрэг олон хүргэлт байж болно. Ялангуяа сүүлийн жилүүдэд онлайн бизнесүүд хүчээ авч байгаа тул хүргэлтийн ажилтан байнга л шаардлагатай байдаг.

8. Дахин боловсруулах зүйлс

Чи эмх замбараагүй зүйлсээ цэвэрлэж цэгцэлж хаягдал цуглуулж болно. Хаягдалд шил, хуванцар, хөнгөн цагаан, батерей, компьютерийн эх хавтан гэх мэт бүх төрлийн эд зүйлсийг худалдаж авдаг. Энэ нь алтны уурхай байх албагүй, гэхдээ энэ нь мөнгө олох бас нэгэн арга юм. Материалаасаа шалтгаалаад янз бүрийн үнэтэй ба үнэ зах зээлээс хамаарч хэлбэлздэг тул худалдан авагч руу явахаасаа өмнө үнээ судлаарай.

9. Гэрэл зургийн ур чадвараа ашигла

Хэрэв чи чадварлаг гэрэл зурагчин бол гэр бүл, найз нөхдөдөө үйл явдлын гэрэл зураг авч мөнгө олохыг хүсч байгаагаа хэлээрэй. Хүмүүс танихгүй хүнд хүүхдийнхээ төгсөлтийн баяр, анхны төрсөн өдрийн зургийг авахуулахын тулд олон мянган төгрөг үрэхийн оронд боломжийн үнээр найдвартай хүнд энэ ажлыг даатгахдаа баяртай байх болно.

#мөнгө #мөнгө олох аргууд #ажил хийх