Жиминий "MUSE" нэртэй хоёр дахь бие даасан цомгийн "Who" нэртэй дуу нь АНУ-ын хамгийн алдартай дуунуудын долоо хоног тутмын "Hot 100" жагсаалтын 14-т жагсаж байгааг Billboard мэдээлэв.
Тэгсэнээр энэ долоо хоногийн чарт дахь хамгийн өндөр дебют болохоос гадна 2023 онд 1-р байранд орж байсан "Like Crazy" дууны дараагаар Жиминий 6 дахь бие даасан уран бүтээл ба 2 дахь хамгийн өндөр бие даасан дебют болж байна.
Цаашилбал, "Who" дуу нь Billboard-ын дижитал дууны борлуулалтын жагсаалтад 1-р байранд орсон. Үүгээрээ К-поп гоцлол дуучдын дунд хамгийн олон No1-т орсон шинэ дээд амжилт юм, учир нь энэ нь Жиминий тус чарт дахь зургаа дахь 1-р байр юм.
“Who” мөн Global 200 жагсаалтын 1-р байрт шалгарчээ. 7-р сарын 28-нд Billboard-аас Жимины шинэ бие даасан цомог "MUSE" нь АНУ-ын хамгийн алдартай цомгуудын жагсаалтад 2-т бичигдэж улмаар “Billboard 200” жагсаалтын эхний 3-т нэгээс олон цомог оруулсан анхны солонгос соло уран бүтээлч болжээ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх