Schwarzman Scholarship 2025-2026


Т.Онон | YOLO.MN
2024-07-31

Та 18-28 настай, Магистрын зэргээр суралцахаар төлөвлөж байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. 

Энэхүү хөтөлбөр нь Цинхуа их сургуулийн нэг жилийн магистрын зэрэг олгох нэр хүндтэй тэтгэлэг юм. Цинхуа их сургууль нь нэр хүндтэй их сургууль бөгөөд Хятадын ирээдүйн удирдагчдыг бэлтгэдэг. Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 150-200 орчим өргөдөл гаргагч нар магистрын хөтөлбөрт хамрагддаг.

Улс: Хятад, Бээжин, Цинхуа их сургууль

Үргэлжлэх хугацаа: Нэг жилийн магистрын хөтөлбөр 

Хөтөлбөр эхлэх хугацаа: 2025 оны 8 сар

Төрөл: Бүтэн тэтгэлэг

  • Сургалтын төлбөр 
  • Онгоцны тасалбар
  • Байр
  • Хоол
  • Танилцах аялал
  • Эрүүл мэндийн даатгал 
  • Ном сурах бичиг, эм
  • Сар бүрийн санхүүгийн дэмжлэг

Тавигдах шаардлага: 

  • 18-28 настай
  • Бакалавр зэрэгтэй 
  • Англи хэлний оноотой байх 

Шаардлагатай материал:

  • 2 эссэ (750 үгтэй)
  • Суралцах зорилго
  • Тодорхойлох захидал
  • Цахим бүртгэл
  • Товч танилцуулга 
  • Дүнгийн хуулбар 
  • Видео танилцуулга 

Бүртгэл дуусах хугацаа: 2024 оны 9 сарын 12

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.schwarzmanscholars.org/admissions/

#тэтгэлэг #мэдээ