Мэргэжлээ буруу сонгосон оюутнуудад ямар ГАРЦ бий вэ?


ССҮТөв | YOLO.MN
2024-07-30

Хүсээгүй мэргэжлээ сонгосон оюутнууд олон байдаг. Мэргэжлээ солих боломжгүй, шилжих боломжгүй тохиолдол их.

Тэгвэл ийм нөхцөл байдалтай тулгараад байгаа оюутнуудад дараах зөвлөгөөг хүргэж байна:

- Дургүй мэргэжлээ сонгосон гээд сурах дөрвөн жилээ үр бүтээлгүй битгий өнгөрөөгөөрэй. Сурсан мэдлэгээ ямар ч салбарт хөрвүүлэх боломжтой гэдгийг ойлгоорой. Эзэмшсэн мэргэжлээ ашиглаад өөр олон салбар луу салаалж, хөрвөж ажиллах боломжтой цаг үе гэдгийг санаарай.

- Бакалавраа хүссэн мэргэжлээрээ сурч чадаагүй хэдий ч магистртаа өөр мэргэжлээр дахин сурч болдог. Магистрт сурах гэлтгүй өмнөх үзсэн бакалаврынхаа хичээлүүдийг дүйцүүлэн тооцуулаад дахин өөр мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт сурах боломжтой. Хүн амьдралдаа зөвхөн нэг мэргэжил л эзэмшинэ гэсэн хууль байхгүй шүү дээ.

- Мөн сургуулиа сайн судлаарай. Жишээлбэл, МУИС хос хавсарга мэргэжлээр сургах хөтөлбөртэй байдаг. Одоо тулгараад байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд ямар үйлдэл хийвэл энэ байдал өөрийн чинь хүссэнээр эргэхээр байна вэ гэдгийг бодоорой. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир

#Зөвлөгөө #Сэтгэлзүйч #Мэргэжил сонголт