7-р сарын 29-нд Moon Tae Yoo өөрийн фэнүүддээ хандан "Би бүх амьдралдаа бие биенээ хайрлаж, найдах хүнтэйгээ учирсан. Бид аравдугаар сарын 9-нд хуримаа хийх гэж байна." хэмээн зарлалаа.
Сүйт бүсгүйнхээ талаар тэрээр "Тэр надтай ижил салбарт ажилладаггүй ч намайг маш сайн ойлгодог. Хайртай бүсгүй минь олон нийттэй харилцах ажил хийдэг хүн биш учраас би илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг та бүхэн ойлгоорой. Би цаашид ч хичээнгүйлэн ажиллаж, та бүхний дэмжлэгийг сайхан төслүүдээр хариулах болно” гэлээ.
Moon Tae Yoo 2007 онд дебютээ хийсэн бөгөөд "Hospital Playlist 2", "Forecasting Love and Weather", "The Interest of Love" зэрэг олон ангит кинонд тоглосон. Хамгийн сүүлд тэрээр "Queen of Tears" олон ангит кинонд тоглосон.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх