Леди Гага Майкл Поланскиг сүйт залуу хэмээн танилцуулжээ


Т.Онон | YOLO.MN
2024-07-29

Жүжигчин, дуучин бүсгүй дөрвөн жил үерхсэн найз залуу Майкл Поланксиг Францын Ерөнхий сайд Габриэль Атталд “миний сүйт залуу” хэмээн танилцуулжээ. Өнгөрсөн Ням гаригт олимпийн усан сэлэлтийн тэмцээн үзэж байхдаа ийнхүү танилцуулсныг Ерөнхий сайдын TikTok хуудсанд тавигдсан видео бичлэгээс харж болно.

Оскарын шагналтан бүсгүй 2024 оны Зуны Олимпийн нээлтийн ёслолд оролцохоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Парист очсон байна.

Леди Гага болон технологийн бизнес эрхлэгч Полански нар анх 2020 оны Super Bowl-ийн амралтын үеэр Инстаграм хуудсандаа хайр дурлалын харилцаагаа олон нийтэд дэлгэсэн.

Хосууд харилцаагаа олон нийтэд төдийлэн ил тод харуулдаггүй ч Леди Гага нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан тэдний хайр дурлалын талаарх зарим мэдээллийг хуваалцжээ.

Тэрээр 2021 онд Инстаграм хуудсандаа Поланксигийн төрсөн өдрөөр нь бэлэглэсэн гоёмсог цэцгийн чимэглэлийг харуулж "Таны хайртай хүн төрсөн өдрөөр тань Ром дахь цэцэгс бүхнийг илгээх үед" гэж бичжээ. "Би чамд хайртай хонгор минь. Би чамтай болон нохойтойгоо гэртээ байхыг тэсэн ядан хүлээж байна, энэ л надад хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: CNN

#Леди Гага