AYFN Autumn Culture Cam - Намрын соёлын зуслан хөтөлбөр


YOLO.mn | YOLO.MN
2024-07-26

Япон орны соёлын талаар илүү ихийг мэдэж, суралцах чин хүсэлтэй 17-35 насны залуучуудад зориулсан Япон улсын Токио хотод болох намрын соёлын зуслан хөтөлбөр зарлагдсан байна. Энэхүү хөтөлбөрт бүрэн тэтгэлэгтэй хамрагдах боломжтой ба хэрвээ тэнцээгүй тохиолдолд зардлаа даан хөтөлбөрт оролцох хүсэлтээ илгээж болно. 

Улс: Япон, Токио

Хугацаа: 2024 оны 11-р сарын 10-наас 15-ны хооронд

Төрөл: Бүтэн тэтгэлэг / зардлаа даагаад оролцох боломжтой

  • Онгоцны тасалбар (700 доллар хүртэл)
  • Визний төлбөр 
  • Оролцогчийн төлбөр
  • Байрлах байр 
  • Хоол
  • Онгоцны буудлаас тосох
  • Үйл ажиллагааны төлбөр
  • Гэрчилгээ

Тавигдах шаардлага:

  • 17- 35 настай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Япон орны талаар суралцах сонирхолтой 
  • Олон нийтийн сүлжээнд идэвхтэй, контент хийдэг
  • Бичих болон бичлэг эвлүүлэх, хийх сонирхолтой 

Бүртгэлийн дуусах хугацаа: 2024 оны 7 сарын 31

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://ayfnhq.org/.../scholarship-opportunity-autumn.../

#AYFN Autumn Culture Cam