Hurford Youth Fellowship Program


YOLO.mn | YOLO.MN
2024-07-26

Энэхүү хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрээс шинээр гарч ирж буй ардчиллын удирдагчдын манлайллын ур чадварыг хөгжүүлэх, зохион байгуулах авьяас чадварыг дээшлүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх зорилготой.

"Тэтгэлэгт хөтөлбөр"-ийн хүрээнд залуу идэвхтнүүд Вашингтон ДС-д гурван сарын хугацаанд дэлхийн ардчиллын хөдөлгөөний идэвхтнүүдээс суралцаж, танилын хүрээгээ нэмэгдүүлж Ардчиллын төлөө дэлхий дахины хөдөлгөөний хөгжилд хувь нэмрээ оруулна. 

Улс: Америкийн Нэгдсэн Улс, Вашингтон ДС

Хугацаа: 2025 оны 3 сарын 1 – 5 сарын 31 хооронд  

Төрөл: Бүтэн тэтгэлэг

  • Онгоцны тасалбар
  • Байрлах байр 
  • Нийгмийн даатгал 
  • Сар бүрийн мөнгөн тэтгэмж
  • Өдөр тутмын ажлын хэрэглээний хангамж
  • Судалгааны ажил хийх
  • йл ажиллагаануудад оролцох

Тавигдах  шаардлага:

  • 30-аас доош настай
  • Амьдарч буй орон болон дэлхий дахинд Ардчиллын үйл явцыг идэвижүүлэх, ажиллах сонирхолтой. Ялангуяа иргэний нийгмийн байгууллагуудтай холбоотой залуучуудыг өргөдөл гаргахыг уриалж байна.
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Хөтөлбөрийн материал англи хэл дээр илгээх

Бүртгэлийн дуусах хугацаа: 2024 оны 7 сарын 31


Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.movedemocracy.org/.../hurford-youth-fellowship 

#Hurford Youth Fellowship Program