Парис 2024 оны Олимпийн наадам 7-р сарын 26-нд Францын Парис хотноо эхлэх бөгөөд 10,500 тамирчин медалийн төлөө өрсөлдөнө.
Алс хол газар серфинг хийнэ
Парис бол гол зохион байгуулагч хот боловч Францын бусад 16 хотод арга хэмжээ зохион явагдана. Харин серфингийн тэмцээн нь Францын нутаг дэвсгэр –Таити арлын ойр орчим дахь Номхон далайн домогт Teahupo’o давалгаан дээр болох учир хамгийн өвөрмөц, онц сонирхолтой тэмцээний нэг нь байх болно.
Парис хотоос 15,000 км зайд байрлах энэхүү серфингийн талбай нь хамгийн хол медалийн төлөөх тэмцээн юм.
Break dance: Олимпийн шинэ спорт
Парисын наадамд олимпод шинэ төрөл болох брейкинг буюу хип хоп соёлоос улбаатай хотын бүжиг нэмэгдлээ.
Тэмцээн 8-р сарын 9-10-ны хооронд эрэгтэй, эмэгтэй хоёр төрлөөр явагдана.
Эйфелийн цамхаг олимпийн нэг хэсэг болно
Далайн эрэг дээрх волейболын тэмцээн цамхгийн дор байрлах гадаа талбайд болно. Харин Олимпийн медалийг Эйфелийн цамхгаас авсан төмрөөр чимэглэх тул тамирчид хөшөөний нэгээхэн хэсгийг гэртээ авч явна гэсэн үг юм.
Олон нийт гүйнэ
Түүхэнд анх удаа олон нийт Олимпод оролцох боломжтой болж, Олимпийн марафон явагдах гүйлтийн замаар Олимпийн тамирчидтай нэг өдөр цугтаа гүйцгээнэ.
Сена мөрөнд усанд сэлнэ
Сена мөрний ойр орчимд 1900 онд Парисын анхны наадмын үеэр зарим арга хэмжээг зохион байгуулснаас хойш зуун жилийн дараа Олимпийн наадамд марафон гүйлтийн төрөл, триатлоны усан сэлэлтийн тэмцээнийг зохион байгуулна.
1923 оноос хойш саяхныг хүртэл усны чанарын асуудлаас болж Сена мөрөнд усанд сэлэхийг хориглож байсан. Парисын Олимп зохион байгуулагчид уг наадмын үеэр усанд сэлэх хэмжээний цэвэр ус байх болно гэж өрсөлдөгчдөд удаа дараа баталж байсан.
Сахиусуудтай танилц
Фригес бол Парис 2024 оны Олимп, Паралимпийн наадмын албан ёсны сахиус юм.
Олимпийг зохион байгуулагчид энэ нэр, загварыг эрх чөлөөний бэлгэдэл болгон сонгосон бөгөөд Бүгд Найрамдах Франц улсын үлгэр домогт дүрүүдийг төлөөлсөн гэж мэдэгджээ.
100 жилийн ой
100 жилийн дараа Парист Олимпийн наадам эргэн ирж байна. Парист анх 1900 онд, дараа нь 1924 онд олимп зохион байгуулж байжээ.
Францын нийслэл нь Лондонгийн дараа (1908, 1948, 2012) гурван удаа Олимп зохион байгуулсан хоёр дахь хот болно.
Хүйсийн тэгш байдал
Дэлхийн хамгийн том спортын уул арга хэмжээнд эрэгтэй, эмэгтэй тамирчид тэнцүү тоогоор оролцсон түүхэн дэх анхны жендэрийн тэгш байдлыг хангасан Олимп байх болно.
Тус наадамд 10500 тамирчны 5250 нь эрэгтэй, 5250 нь эмэгтэй тамирчид оролцох юм.
Парисын метро
Парисын нийтийн тээврийн системээр саадгүй зорчих байдлыг хангах үүднээс 3000 гаруй хиймэл оюун ухааныг дэмждэг орчуулгын төхөөрөмжөөр хангасан бөгөөд Олимпийн үеэр олон зуун мянган жуулчдад маршрутыг чиглүүлэхэд нь тусална.
Энэхүү төхөөрөмж нь франц болон 16 өөр хэл хооронд орчуулах боломжтой.
АС
“Ногоон” наадмыг зохион байгуулах амлалт өгсөн Парис 2024 тэмцээний тамирчдын өрөөнд агааржуулагч байхгүй.
Харин тамирчдын тосгон дахь барилгуудыг газар доороос ус татдаг системээр хөргөхөөр төлөвлөж, фасадыг нарны шууд тусгал багатай байхаар тохируулсан байна.
Эх сурвалж: Al Jazeera
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх