Эминем Тейлор Свифтийн 1-р байранд байсан түүхэн хаанчлалыг дуусгаж, Стиви Уондерын рекорд хэвээр үлдэв


Т.Онон | YOLO.MN
2024-07-23

Эминемийн 12 дахь цомог болох "The Death of Slim Shady (Coup de Grâce)" нь Billboard 200-д 1-р байранд орж, 12 долоо хоногийн дараа Тейлор Свифтийн "The Thortured Poets Department" цомгийг байрнаас нь буулгалаа.

Свифтийн цомог дөрөвдүгээр сард 1-р байранд орж, гурван сарын турш тэргүүлсэн. Свифт Уитни Хьюстоны 1987 онд гаргасан "Whitney" цомгийн өмнөх дээд амжилтыг эвдсэн бөгөөд ийм амжилт үзүүлсэн цорын ганц эмэгтэй юм.

“The Tortured Poets Department” нь Морган Уоллены 2023 оны "One Thing at a Time" цомогтой тэнцэж, 1-р байранд орж, 12 долоо хоног дараалан үлдсэн юм.

Тэднээс илүү гарсан цорын ганц цомог бол Стиви Уандерын 1976 онд гаргасан "Songs in the Key of Life" хэмээх шилдэг бүтээл бөгөөд 13 долоо хоног 1-р байранд байсан.

Эминемийн “The Death of Slim Shady (Coup de Grâce)” 1-р байранд орсноор Тейлор Свифтийн "The Thortured Poets Department" 4-р байр руу унажээ. 2-рт K-pop хөвгүүдийн хамтлаг ENHYPHEN-ийн “ROMANCE:UNTOLD” орсон бол Зак Брайн “The Great American Bar Scene” 3-р байранд орсон байна.

#Тейлор Свифт #Эминем #billboard